Д.Ганцэцэг: Цаашдаа өөрийн ажил үйлс, амьдралаараа үүргээ батжуулж олон уран бүтээлээрээ бэлэг барих болно
.
Ярилцлага
/
8 сарын өмнө

Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цолоор Аримун продакшныг үүсгэн байгуулагч,жүжигчин найруулагч Доржготовын Ганцэцэг  шагнагдлаа. “Аримун” продакшны анхны бүтээл “Халуун зүрх” уран сайхны кино Индонез улсын Жакарта хотноо зохион байгуулсан “International’s screen awards” олон улсын кино наадмаас шилдэг шагналыг хүртжээ.

Мөн 2019 онд  Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, ромбо дипломоо гардан авчээ.

Д.Ганцэцэг: Ард түмнийхээ хайр итгэл урам дэмээр өдий хүртэл явсан.  Төр засагтаа өнөөдөр үнэлүүллээ. Цаашдаа өөрийн ажил үйлс, амьдралаараа энэ үүрэг хариуцлагаа улам батжуулж олон уран бүтээлээр бэлэг барих болно.  Ерөнхийлөгчдөө баярлалаа гэж хэлье. Төрийн үйл нь үргэлж өөдөө дэвжих болтугай гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.