Т.Мөнхбаяр: Төрийн дээд шагналд хүрэхэд хамтарч ажилласан "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК хамт олондоо талархаж байна
.
Ярилцлага
/
8 сарын өмнө

Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, эрхэлсэн ажилдаа идэвх, санаачлагтай ажиллаж, салбар тус бүрт манлайлсан 40 хүнд Төрийн дээд одон, медаль гардууллаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол хүртээн “Сүхбаатарын одон”-гоор шагнав. “Эрдэнэс Силвер ресурс” ХХК нь Монгол Улсын стратегийн орд газар Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн хүрээнд зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан 228,5 мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэн,  216 мянган зээлгүй ахмадуудад  1 сая төгрөг олгох 216.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэрэгжүүлсэн юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.