Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох далимаар орон нутгаас сонгогдсон гишүүд тойрог хороогоо эргэх, МАН-ынхаа гишүүдийг дэмжигчдийг идэвхжүүлэх, У.Хүрэлсүх даргаа ямар нэг аргаар ялуулах бичигдээгүй хууль үйлчилж байна. Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдаан өнөөдөр болж буй. Энэ хуралдаанд Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Тонхил суманд ажиллах үедээ Сутай хайрханыхаа өврийн ууланд гарч онлайнаар чуулгандаа оролцож буй зурагаа цахим хуудастаа оруулжээ.
Тэрбээр энэ өдрүүдэд Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумдад сонгуулийн сурталчилгаа хийж яваа аж.