Монгол Улсын Их хурлаас гадаад иргэний эрх зүйн байдлын хуулийг батлан гаргасан. Ингэснээр Монгол улсын ихээр нэвтэрч буй гадаадын иргэдийг хянах боломж бүрдсэн.
Үүнээс өмнө манай улсад гадны иргэд ямар ч хяналтгүй олуулаа орж ирдэг байсан бөгөөд Монголын хил гаалийнхан бүртгэж, хянаж чаддаггүй байв. Үүнээс улбаатай 800 орчим БНХАУ-ын иргэд хакерын үйл ажиллагаа явуулсан байдаг. Тэгвэл Татвар төлөгчдийн мөнгөнөөс 75 сая төгрөг төсөвлөж гадаадын иргэнд бүртгэлийн дугаар олгох программ зохион бүтээх ажлыг гүйцэтгэжээ. Тус ажлыг “Лидер вишн групп” ХХК компани хийсэн байна.