IMMEGRATION-ын удирдлагууд Засгийн газрын тогтоол зөрчиж 56 саяар КОМПЬЮТЕР худалдан авчээ!!!
Г.Нэргүй
Үнэний эрэл, Тойрогт нь
/
5 сарын өмнө
Монгол Улсын Засгийн Газар  2021 оны 02-р сарын 17-ны өдөр “ДУГААР 43” тоот тогтоол гаргаж төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тусгасан. Тухайлбал тогтоолд зайлшгүй шаардлагатайгаас бусад худалдан авалт бүх төрлийн, төсөл, арга хэмжээнд зардал гаргахгүй, албаны орон тоо цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал урамшуулал, бэлэг дурсгалд зардал гаргахгүй байхыг үүрэг болгосон.

Гэтэл IMMEGRATION-ын удирдлагууд  Засгийн газраас гаргасан төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43-р тоот тогтоолыг зөрчиж “НЭГЖ ҮНЭ ХОЁР САЯ ТӨГРӨГ”-ийн үнэтэй  27 ширхэг суурин компьютер худалдан авч “56 САЯ ТӨГРӨГ”-ийг татвар төлөгчдийн мөнгөнөөс үржээ.

Тус өндөр үнэтэй тендер буюу техник хэрэгсэл худалдан авах, нийлүүлэх гэрээг 2021 оны 04-р сарын 27-ны өдөр Гадаадын Иргэн Харьяатын Газрын Санхүүгийн хэлтсийн дарга Ж.Солонго,  “Монтех Дистрибьюшн” ХХК-ийн Дэд захирал Б.Ууганболд нар харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
5 сарын өмнө
2a00:1838:36:275::c64e
Техник хэрэгсэл үнэтэй хүчин чадал сайн байх тусмаа иргэдэд хэрэгтэй, яагаад болохгүй гэж, гараараа бүртгээд суудаг үе өнгөрсөн, урьдны шаардлага хангахгүй үхэр тэрэг шиг, эвдэрсэн ажиллахгүй юмтайгаа байгаад байж болохгүй байлгүй дээ. Битгий юм бүхнийг харлуул лам-аа