Хурандаа Н.УУГАНБАЯР ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД 25 САЯ ТӨГРӨГӨӨР сервер компьютер худалдан авчээ!!!
Г.Нэргүй
Үнэний эрэл, Тойрогт нь
/
5 сарын өмнө

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 10-аас тавдугаарс арын 8-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улаан түвшинд шилжүүлээд байсан юм.

Гэтэл 2021 оны 04-р сарын 27-ны өдөр  Гадаадын Иргэн Харьяатын Газрын дарга Н.Ууганбаяр өндөр өртөгтэй компьютер тенхик хэрэгсэл худалдан авах гэрээ байгуулж  Засгийн газраас гаргасан төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43-р тоот тогтоолыг зөрчиж хатуу хөл хорионы үед нэгж үнэ нь 25,021,700 төгрөгийн үнэ бүхий  нэг ширхэг өндөр өртөгтэй компьютерийг татвар төлөгчдийн мөнгөнөөс худалдан авчээ.

Худалдан авах, нийлүүлэх гэрээг 2021 оны 04-р сарын 27-ны өдөр Гадаадын Иргэн Харьяатын Газрын дарга Н.Ууганбаяр баталгаажуулж  тус газрын Санхүүгийн хэлтсийн дарга Ж.Солонго,  “Монтех Дистрибьюшн” ххк-ийн Дэд захирал Б.Ууганболд нар харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан байна.

Монгол Улсын Засгийн Газар  2021 оны 02-р сарын 17-ны өдөр “ДУГААР 43” тоот тогтоол гаргаж төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тусгасан. Тус тогтоолд зайлшгүй шаардлагатайгаас бусад худалдан авалт бүх төрлийн, төсөл, арга хэмжээнд зардал гаргахгүй, албаны орон тоо цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал урамшуулал, бэлэг дурсгалд зардал гаргахгүй байхыг үүрэг болгосон юм. 

Гэвч Гадаадын Иргэн Харьяатын Газрын дарга Н.Ууганбаяр Засгийн газрын  43-р тоот тогтоолыг зөрчиж цар тахлын үед өндөр өртөгтэй худалдан авалт хийж татвар төлөгчдийн мөнгөөр туйлж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.