Жирэмсэн эхчүүдийг Файзер вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлнэ
Д.Лхам
Үйл явдал, Тойрогт нь, Үйл явдал
/
5 сарын өмнө

Энэ сарын 16-нд Файзер компанийн 84 мянган тун вакцин, зургаадугаар сарын 21-нд мөн 84 мянган тун вакцин бууна гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр, "Засгийн газар 2,5 сая тун Файзер вакцин татаж авахаар гэрээ хийсэн бөгөөд эхний 100 мянган тунг татаж авсан байна. Дараагийн 170 мянга орчим нь тун вакциныг зургаадугаар сарын 16, 21-нд татан авахаар болжээ.

Ирэх даваа гарагаас жирэмсэн эхчүүдийг Файзер вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлнэ" гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.