БАРИМТ: Х.Хэрлэн тэргүүтэй дарга нар ЦАР ТАХЛААР ДАЛИМДУУЛЖ 470 саяар ХОЁР ЖИЙП авчээ!!!
Г.Нэргүй
Тойрогт нь
/
5 сарын өмнө

Ашигт малтмал, Газрын тосны Газрын удирдлагууд 2021 онд шилэн дансаа огт хөтлөлгүй өнөөдрийг хүрлээ.  

Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.4Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно гэжээ.
 МөнШилэн дансны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйл, 4.1.3-т тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх, 4.1.4-т хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх гэж заасан.

Гэтэл  “Ашигт малтмал, Газрын тосны Газар”-ын удирдлагууд дээрх  хуулийг зөрчиж байна. Үүний цаана элдэв тендер худалдан авалт явагдсаар байгаа юм. Гэтэл тус газрын удирдлагууд Татвар төлөгчдийн мөнгийг яаж юунд зарцуулж буйгаа яагаад ил тод гаргахгүй байна вэ?

Баримт нэг: 2021 онд “Ашигт малтмал, Газрын тосны газар” шилэн дансаа хөтлөхгүй байна.

Баримт хоёр: Тус Газрын удирдлагууд шилэн дансаа хөтлөхгүйгээр цар тахлын үед буюу 2021-02-03-ны өдөр тендер шалгаруулалт зарлаж  “МӨНХХАДА” ХХК- аас 470,000,000 төгрөгөөр туулах чадвар сайтай 2 ширхэг автомашин худалдан авчээ.

Баримт гурав: 5455855 регистрийн дугаартай МӨНХХАДА ХХК-нь 2011 оны 03-р сарын 10-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК юм.  Авто машины худалдаа, засвар үйлчилгээ, аялал жуулчлал гадаад худалдаа эрхэлдэг МӨНХХАДА ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Монгол улсын иргэн М.Батцэрэн бүртгэлтэй бол Япон улсын ЛАЙГЕР ХОЛДИНГ ИНТЕРНЕЙШНЛ ХК хувьцаа эзэмшдэг байна.

Баримт дөрөв: Засгийн газраас 43-р тоот тогтоол гаргаж цар тахлын үед  төсвийн мөнгийг хэмнэх үүрэг өгсөн. Гэтэл Ашигт малтмал, Газрын тосны Газрын  удирдлагууд  засгийн газрын тогтоол, Шилэн  дансны хуулиа дагаж мөрдөхгүй  төрийн хууль, тогтоолыг зөрчиж байна. 

Татвар төлөгчдийн мөнгө төрийн байгууллагуудын  хурган дарга нарын хүсэл биелүүлэгч  толь биш гэдгийг сануулмаар байна.  

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.