БАРИМТ: Хотын өмнөх удирдлагууд 20, 20 саяыг дэмжлэг нэрийдлээр ХАХУУЛЬД авчээ!!!
З.Батхуяг
Тойрогт нь, Үйл явдал
/
5 сарын өмнө

Өнгөрсөн жилийн өдийд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох тогтоол усанд тоглож байсан гурван хүүхэд усанд живж амиа алдсан золгүй явдал болсон. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Нийслэлийн удирдлагууд ар гэрт очиж нөхөн олговор олгоно гээд таг чиг болж “мурьсан” Тэгвэл тухайн үеийн нийслэлийн удирдлагууд өөрт ашигтай шийдвэр гаргаж Нийслэлийн төсвөөс нэг тэрбум орчим төгрөгийн ДЭМЖЛЭГ авч олон хүнд хишиг хүртжээ. Тодруулбал Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы гарын үсэг тамгатай, 2020 оны 06 сарын 22-ний өдрийн а/848 тоот захирамжаар өөрийн багт ажиллаж байсан хүмүүстээ нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор 20-50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж үзүүлэхээр болж нийт 938 сая төгрөгийг нийслэлээс гаргажээ.

Засаг даргын дэмжлэг үзүүлэх ЖАГСААЛТАД багтсан хүмүүс дийлэнх нь ДАРГА нар байгаа нь анхаарал татаж байна. Сонирхуулахад Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, О.Мөнгөншагай, М.Халиунбат, Д.Мөнхжаргал, Б.Отгонсүх, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Р.Батрагчаа, М.Мэнд-Очир, М.Эрдэнэтуяа тэргүүтэй удирдлагын багийнхан тус бүр 20 сая нийт 220 сая төгрөг, Багануур дүүргийн Засаг дарга асан өнөөгийн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн Засаг дарга ч.Раднаабазар, Багахангай дүүргийн Засаг дарга Б.Эрдэнэбаяр нар тус бүр 50 сая буюу нийт 150 сая төгрөгийг тус тус авсан бол агентлагуудын дарга нар, тэдний туслахууд, жолооч, банкны ахлах мэргэжилтэн гээд 100 гаруй хүнд нэг саяас 15 сая хүртэлх мөнгөн дэмжлэг үзүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заяа
5 сарын өмнө
202.55.188.98
Шудраг зүйл гэж байхгүй болсон ш дэ....Бүгд луйвар өөрсдөө л идэж байвал болоо....улс орон ард түмэн хамаагүй ш дэ
Заяа
5 сарын өмнө
202.55.188.98
Шудраг зүйл гэж байхгүй болсон ш дэ....Бүгд луйвар өөрсдөө л идэж байвал болоо....улс орон ард түмэн хамаагүй ш дэ
Зочин
5 сарын өмнө
202.126.89.170
Zasag dargiin demjileg gesen vv gaihaltai ym aa eniig awsan hvmvvs yu hiisen bol ene mongoor bi bol naasaaraa ajillah ajiliin bair ahiad ch ajiliin oron too nemeh bsan
зочин
5 сарын өмнө
103.10.22.89
сонгогч та бүхэнд хорин мянган төгрөг өгч саналыг чинь худалдан аваад өөрсдөө хорь хорин саяар нь иднэ энэ бол МАН ны гол агуулга шинж чанар .
Зочин
5 сарын өмнө
202.126.88.187
Хүрэлсүх эднийг цэвэрлэх гэж л ЕРӨНХИЙЛӨГЧ Болсон юм .Бид дэмжсэн харах л үлдсэн
Дэмжиг
5 сарын өмнө
202.126.88.187
Хүний бичсэн сэтгэгдэлийг нийтэлж бай тэнэгээ
Зочин
5 сарын өмнө
66.181.161.36
Далд ороод өгөөч үхмэрүүдээ
Зочин
5 сарын өмнө
202.9.46.104
Энэ одоо хуулийн хариуцлага байтугай болсон юм бишүү? Хуулийг үл тоовол ард иргэдийн дургүйцэл нэг л өдөр биелэн ниргүүлэх бизээ