Н.Уртнасан сайд аа!!! Тэрбумаар ФУРГОНЫГ авч болно, ХҮНИЙ АМЬ НАСИЙГ худалдан авч болдоггүй юм шүү!!!
З.Батхуяг
Тойрогт нь, Үйл явдал
/
2 жилийн өмнө

Засгийн газраас төсвөө хэмнэ гэдэг үүрэг даалгавар өгчихсөн. Үүнийг төрийн мэдлийн бүхий л байгууллага, аж ахуй нэгжүүд, үйлдвэрийн газрууд биелүүлэх ёстой.  Ковидын улмаас эдийн засаг сөхөрч вакцинаа ч худалдан авч чадахгүйд хүрч гадны орнуудаас гуйлгачилж авч байгаа. Ийм учраас төрийн байгууллагууд илүү хэрэглээ гаргахгүй, төсвөө хэмнэж улсдаа мөнгө хуримтлуул гэсэн чиглэлийг өгсөн.

Засгийн энэ шийдвэр зөв ч зарим том толгойтой дарга сайд нарт таалагдахгүй байна. Тодруулбал Байгаль орчны яамнаас яг ковидын голомт идэвхтэй дэлгэрч, өдөр 1500 гаруй хүнд халдвар тархаж байгаа цаг үед тендер зарлаж НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ хэрэггүй, онц ач холбогдолгүй зүйлд зарцуулах гэж байна.

Засгийн газрын 43-р тогтоолд төрийн бүх шатны байгууллага хэмнэлтийн горимд шилжиж, унаа тэрэг авахгүй байх, урсгал завсар хийхгүй байх, ууж идэх зүйл худалдан авч болохгүйг анхааруулсан. Засгийнхаа шийдвэрийг үл оошойн Байгаль орчны яамнаас харьяа газрууддаа ФУРГОН машин авч өгөхөөр болжээ. Мэдээж харьяа газруудад унаа, нийгмийн баталгаа чухал л даа. Гэхдээ цаг үе, нөхцөл байдлаа бодолцох ёстой. Ц.Уртнасан сайдаа. Фурган чухал уу, Монголын нийт ард түмний эрх ашиг, эрүүл мэнд чухал уу гэдгийг та бодно байгаа!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дашдорж
2 жилийн өмнө
103.242.47.22
Фургон машин авдаг мөнгөө байгаль хамгаалагчдынхаа бензин шатахууны зардал өгөө бүх байгаль хамгаалагчид чинь 1 сард 10 хан литр бензиний нормтай юм билээ шүү Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид 50,0 мянган га, ойт хээрийн бүсэд 100,0 мянган га, тал хээр говийн бүсэд 500,0 мянган га талбайг 1 байгаль хамгаалагч хариуцдаг шүү ихэнх байгаль хамгаалагчид чинь өөрөөсөө бензин шатахуунаа гаргаад ажилдаа явдаг шүү. БОАЖ-ын сайдаа
Зочин
2 жилийн өмнө
203.91.115.50
Дундаас нь хэдэн төгрөг цавчих боломжтой вэ