Хурандаа Н.УУГАНБАЯР ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ үед 31 САЯ ТӨГРӨГ ҮРЖЭЭ
Г.Нэргүй
Үнэний эрэл, Тойрогт нь
/
5 сарын өмнө
Монгол Улсын Засгийн Газар  2021 оны 02-р сарын 17-ны өдөр “ДУГААР 43” тоот тогтоол гаргаж төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тусгасан. Тус тогтоолд төрийн байгууллагууд зайлшгүй шаардлагатайгаас бусад худалдан авалт бүх төрлийн, төсөл, арга хэмжээнд зардал гаргахгүй, албаны орон тоо цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал урамшуулал, бэлэг дурсгалд зардал гаргахгүй байхыг үүрэг болгосон. Гэвч зарим төрийн байгууллагууд ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ шийдвэрээ мөрдөхгүй байна.

Гадаадын Иргэн Харьяатын Газрын дарга Н.Ууганбаяр 2021 оны 04-р сарын 27-ны өдөр  өндөр өртөгтэй компьютер техник хэрэгсэл худалдан авах гэрээ байгуулж  Засгийн газраас гаргасан төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43-р тоот тогтоолыг зөрчжээ.

Баримт: Гадаадын Иргэн Харьяатын Газрын дарга Н.Ууганбаяр  2021 оны 04-р сарын 27-ны өдөр буюу ХАТУУ ХӨЛ ХОРИО-ны үед  “Монтех Дистрибьюшн” ххк-ийн Дэд захирал Б.Ууганболдтой  техник хэрэгсэл худалдан авах гэрээ байгуулж  нэгж үнэ 5.632.000 төгрөгийн үнэ бүхий эх бэлтгэлийн компьютер 1ширхэг, нэгж үнэ 5.962.000 төгрөгийн үнэтэй эвлүүлэг монтажны компьютер 1 ширхэг,  нэгж үнэ 7.957.400 төгрөгийн үнэтэй олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж  2 ширхэг, нэгж үнэ 1,747,900 төгрөгийн үнэтэй  смарт TV 2 ширхэгийг  нийт  31 САЯ  төгрөгөөр татвар төлөгчдийн мөнгөнөөс худалдан авчээ.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.