Энэ өдрийн онцлох улстөрчөөр УИХ, ЗГ-ын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханыг нэрлэж байна. Тэрбээр өөрийн тэргүүлдэг Улсын онцгой комиссын хуралдааны үеэр ““Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж буй. Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Шаардлагатай гэвэл цахимаар зохион байгуулах боломжтой. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэж хэлсэн үг нь олон нийтийн дэмжлэгийг аваад байгаа юм.