Н.Алтанхуяг: Хойд Солонгосын удирдагчийг угтаж байгаа мэт аяглан бүтэн хоёр жил та нар дөвчигөнсөн
З.Батхуяг
Үйл явдал
/
7 сарын өмнө

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцдэг. Хуралдаанд ЭМЯ-ны Төрийн  нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар оролцож байна. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Шадар сайд С.Амарсайхан хуралдаанд оролцож, дараах мэдээллийг өгөв:  Дээрх мэдээллийг өгсний дараа УИХ-ын гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Бүтэн хоёр жил та нар дөвчигөнсөн. Одоо даамжирсан шалтгаан юу вэ? Миний бодлоор вакцины бодлогоо гарга гэж ҮАБЗ-д анхааруулсан ч гурван тийш харсаар энд тэндээс айлуудын хаясан вакцин хийсэн. Аль нь манай иргэдэд илүү тохирохыг судлаагүй. Вакцинжуулалтаар тэргүүлж байна гэсэн ч одоо өвчлөл гаарлаа. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болилоо. Иргэд хэт тайвширснаас анхаарал суларсан нь мөн нөлөөлөв. Ерөнхийлөгчийн сонгууль ч нөлөөллөө. УИХ хоёр долоо хоног хуралдаагүй. Гишүүд бүгд орон нутаг руу явж , иргэд хоорондоо контакт үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн. тэгээд Хойд Солонгосын удирдагчийг угтаж байгаа мэт аягласан. Спутник вакцин хэзээ авчрах вэ хэмээн асууж, УОК-ын үйл ажиллагааг шүүмжиллээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.