С.Одонтуяа: 2021 оны жилийн эцэст ЭРҮҮЛ МЭНДИЙН даатгалын сан дампуурахаар болчихлоо!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
1 жилийн өмнө
УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэлсэн үгэндээ " Эрүүл мэндийн даатгалын мөнгө бол төсвийн мөнгө биш. Даатгуулагч иргэний даатгалын санд төлж байгаа мөнгө юм. Эрүүл мэндийн даатгалын хуульд энэ сангийн мөнгөөр төсвийн цоорхойг нөхөх, тоног төхөөрөмж худалдан авах тухай заагаагүй. Гэтэл Эрсдэлийн сангийн 9.6 тэрбум төгрөгөөр аймгуудад хүчилтөрөгчийн үйлдвэр барих тоног төхөөрөмж худалдаж авсан гэж тайланд бичиж. Мөн ЭМД-ын сангийн мөнгөөр тоног төхөөрөмж авах тендер зарласан гэсэн мэдээлэл байсан. Энэ ямар учиртай юм бэ. Хууль зөрчихгүй юу. 2019, 2020 онд хуулийн дагуу "Эрсдэлийн сан" байгуулъя гэж Сангийн яаманд хүсэлтээ өгөхөд одоо болтол байгуулаагүй гэж байна. Гэтэл сангаа байгуулаагүй атал хаанаас ийм мөнгөөр худалдан авалт хийсэн юм. 2021 онд маш аюултай нөхцөл байдал үүсэх нь. Жилийн эцэст даатгалын сан дампуурах нь. Авлагууд маш их байна. Төрөөс 210 тэрбумын өглөгтэй байна. Даатгалын сан өөрөө эрсдэлд орчихлоо. Даатгуулагчдын мөнгийг эрсдэлд оруулсан энэ байдлыг Үндэсний зөвлөл юу гэж үзэж байна вэ" хэмээн асуулаа. 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.