МУСТА О.Цэцэглэн: Уран нугаралт бол хүний биеийн гайхамшиг
Д.Лхам
Түүчээ залуус
/
5 сарын өмнө

Уран нугараач, МУСТА Одгэрэл овогтой Цэцэглэн

1990 оны 01 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Улаан-Уул суманд төрсөн.

1998 онд анх уран нугаралтаар хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй нугаралтаараа олон улсад Монгол улсынхаа нэрийг гарган ажиллаж байна.

2011 оны 11 дүгээр сард ҮУИТ-н хамт олонтойгоо НҮБ, Юнеско-н тайзнаа тоглож байсан.

2012 оны 9 дүгээр сард МУСТА цолоор шагнагдсан.

2013.07.09 –нд Монголын уран нугараачдын Монголжингоо холбоог байгуулсан.

2014.7.4-нд Монгол улсдаа анх удаа Уран нугаралтын өөрийн бүрэн хэмжээний Могойн Чуулган тоглолтыг ҮУИТ-н тайзнаа тавьсан.

2017 онд богино хэмжээний Уран нугаралтын Erotion тоглолтыг гурван удаа тавьсан. Энэхүү тоглолтоор уламжлалт уран нугаралтын хэв маягыг эвдэн, уран нугаралтад өөр өнгө төрх оруулсан.

Одоогийн байдлаар 22 жил уран нугаралтаар тасралтгүй хичээллэн Дэлхийн 30-аад орноор , Олон Улсын таван тэмцээнээс дөрвөн Хүрэл цом, хоёр тусгай шагнал хүртсэн авъяаслаг бүсгүй юм. 

Түүний оролцсон  "ТҮҮЧЭЭ ЗАЛУУС" НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.