Б.Гүнзаяа: Дэлхийн гоо сайхны олимпт эх орон, ард түмнээ төлөөлж оролцох эрх бол маш том хариуцлага, их хөдөлмөрийн үр дүнд ирдэг
Д.Лхам
Түүчээ залуус
/
5 сарын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож үндэсний ялагч тэмцээний финалын шатанд 13 үзэсгэлэнт бүсгүй өрсөлдөж, мисс Б.Гүнзаяа тэргүүн титмийн эзэн болсон юм. 

Тэрбээр олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож тив дэлхийд нэрээ гаргасаар ирсэн өсөх ирээдүйтэй мисс хэмээн салбарынхан нь үнэлдэг. Б.Гүнзаяа  улсаа төлөөлж олон улсын тэмцээнд оролцохдоо нэг тэмцээнээс таван шагнал зэрэг хүртэж чадсан анхны монгол мисс билээ.

Тухайлбал, "Photo model of the world 2016" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Турк улсад 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж, гуравдугаар байр буюу Second runner-up Miss elegance, Хятадын Засгийн газраас зохион байгуулагддаг "Miss Leisure world 2016" тэмцээнд Хятадын Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг, Диплом, Авьяас Топ-5-д үлдэж, финалийн шатанд Miss exotic буюу “Хамгийн чамин мисс”, “Авьяаслаг мисс” -ийн титэм хүртэж байсан. Мөн дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн гуравдугаар байрын шагналыг эх орондоо авчирсан билээ. Түүнчлэн "Дэлхийн фото мисс”-ийн тэмцээний шүүгчээр ажиллаж байлаа. 

Мисс Б.Гүнзаяагийн оролцсон   "ТҮҮЧЭЭ ЗАЛУУС" НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.