ЭМЯ-ны удирдлагууд Ковидын халдварыг бууруулахын оронд 498 сая төгрөгөөр ОФФИССЫН ТАВИЛГА худалдан авчээ!!!
Т.Бямбажаргал
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Нэг хаалга нэг шинжилгээ аянд зарцуулсан 30 тэрбумаас эхлээд ковид 19-ийн эсрэг  зарцуулж байгаа төсөв  татвар төлөгчдийн мөнгийг цөлмөж байгаа. Гэтэл ямар үр дүнд хүрсэн бэ. Үүний хариуг 2400-д хүрсэн  коронатай иргэдийн тоо баримт тодорхой харуулж байна. Хүнд цаг үетэй холбогдуулж Засгийн газраас 43-р тоот тогтоол гаргаж төрийн байгууллагууд төсөв мөнгөө танах үүрэг өгсөн.  Гэтэл Эрүүл Мэндийн Яамны удирдлагууд  цар тахлын үед Засгийн газрын тогтоолоо мөрдөхгүй  татвар төлөгчдийн мөнгөнөөс 498,700,000 төгрөгөөр оффисын тавилга, комьютер хэрэгсэл худалдаж авах тендер зарлажээ.  Эрүүл Мэндийн Яамны удирдлагуудад цар тахлыг дархаас илүүтэй тансаг тавилга, шинэ компьютер чухал болчихсон юм уу гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд танаас  асуумаар байна.   

БАРИМТ НЭГ: Эрүүл Мэндийн Яамны удирдлагууд ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛОО мөрдөхгүй цар тахлын үед  498,700,000 ТӨГРӨГӨӨР  ОФФИССЫН ТАВИЛГА, КОМПЬЮТЕР ХЭРЭГСЭЛ худалдан авах тендер шалгаруулалт явуулжээ. 
БАРИМТ ХОЁР: Татвар төлөгчдийн мөнгөнөөс 498,700,000 төгрөг төсөвлөсөн тус тендерт компьютер хэрэгсэл нийлүүлэх компаниар АЙ ТИ ЗОН ХХК шалгарсан бол ОФФИСЫН ТАВИЛГА нийлүүлэх компаниар ХАШХАН ХХК шалгарчээ. 
БАРИМТ ГУРАВ: 2603756 регистрийн дугаартай ХАШХАН ХХК-нь 2005 оны 08-р сарын 04-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн МЕБЕЛЬ ТАВИЛГА хэрэгслийн бөөний болон жижиглэн худалдаа, ГАДААД ХУДАЛДАА, өргөн хэрэглээний барааны дэлгүүрийн худалдаа, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН үйл ажиллагаа явуулах үйл ажиллагааны чиглэлтэй гэж бүртгэгджээ. Тус компаний хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын иргэн Насантогтохын Нямаа, Даваанямын Алтанхүү нар бүртгэлтэй байна. 

2113155 регистрийн дугаартай АЙ ТИ ЗОН ХХК-нь 2006 оны 05-р сарын 05-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн МОНГОЛ УЛСЫН 14 ИРГЭН ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ Программ хангамж, Компьютер электрон тоног төхөөрөмжийн угсралт үйлдвэрлэл, Мэдээлэл технологийн үйлчилгээ, Гадаад худалдаа, техник хангамжийн үйл ажиллагаа явуулах үйл ажиллагааны чиглэлтэй гэж УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛД ТУСГАЖЭЭ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.