Х.Ганхуяг: Маргааш нөгөөдрөөс ВАЛЬЮТЫН ХАНШ САВНА шүү!!!
З.Батхуяг
Үйл явдал, Ярилцлага
/
11 сарын өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Манай улс баахан төмөр зам барьчихлаа. Үндсэндээ мухар төмөр зам барьсан шүү. Холболтуудаа шийдээчээ! Баахан одон медаль л тараагаад байх юм. Боомтуудын асуудлыг шийдэхгүй бол нэмэргүй болно. Нүүрсээ хилээр гаргахгүй бол яах юм бэ. Ийм асуудлыг шийдэхгүй бол хөгжил явахгүй. Маргааш валютын ханш савна. Сүүлийн долоо хоногт нэг  ч машин нүүрс хилээр гараагүй” хэмээн байр суурь илэрхийллээ.

Түүний асуултад Зам тээврийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан сайд хариуллаа. Сангийн сайд “Х.Ганхуяг гишүүн хариуцлаггүй мэдэгдэл хийж байна. Улстөрчид ийм хариуцлаггүй мэдэгдэл хийж болохгүй. Сүүлийн жилүүдэд вальютын үнэ тогтвортой байгаа” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.