Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ жилд Хан-Уул дүүргийн газар нутаг, туул голын эрэг дагуух 4300 орчим айлын НҮХЭН ЖОРЛОНГ 1,7 тэрбумаар шинэчилж эко жорлон хийхээр болсон байна.
Өмнө нь Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд туршилтаар хийж байсан завсарласанд М.Оюунчимэг гишүүн бухимдав. Түүний асуултын хариуд БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Дотоодын аялал жуулчлалын гол бүс болсон, Улаанбаатар хотын ундны гол нөөц болсон учраас Туул гол дагуух айлуудын нүхэн жорлонг шинэчилхээр болсон. Нэг ширхэг эко нойлын үнэ нь 1,5 саяас хоёр сая төгрөг байхаар тооцсон” гэлээ.