Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс хуралдлаа
.
Үйл явдал, Нийтлэл
/
11 сарын өмнө
Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссыг өнөөдөр /2021.06.18/ шуурхай хурал зарлан хуралдууллаа.
 
Хурлаар Коронавируст халдвар нэмэгдэж нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан яаралтай авах арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, Хурлын үеэр дүүргийн ЭМТ-ийн дарга Ч.Өнөрсайхан, Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Д.Сүнжидмаа, Дүүргийн Эрүүл мэнд, биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Т.Баярмаа нар эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээллээ.
 
Үүнтэй холбогдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Нөхцөл байдал хүндэрч жирэмсэн эхчүүд коронавируст халдвараар өвчлөх нь нэмэгдэж байгаа тул тусад нь эмнэлэг гаргах ажлыг зохион байгуулж шийдвэрлүүлэх, холбогдох байгууллагуудад хүсэлт явуулахыг дүүргийн Онцгой комиссын орлогч дарга А.Алтансүх, ЭМТ-ийн дарга Ч.Өнөрсайхан болон бусад холбогдох онцгой комиссын гишүүдэд үүрэг болгов.
- Мөн дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч 50 ширхэг яаралтай авах
- 3-р Амбулатори нэмж ор байршуулж энгийн өвчтөнүүдийг авах,
- 3-р Амбулаторийн гал тогооны тоног төхөөрөмжийг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх
- Коронавируст цар тахлын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан хувийн эмнэлгийн тоог нэмэгдүүлэх талаар судлан шийдвэрлэх
- Хот хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа түүгээр зорчих иргэдэд тавих хяналт, шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагааг чангатгах
- Эм эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис, оношлуурын нөөцийг тогтмол бүрдүүлэх болон бусад үүргийг өглөө.
Халдварын нөхцөл байдал ихсэж байгаа тул дүүргийн онцгой комиссын гишүүд шат шатандаа хяналт шалгалтыг өндөр түвшинд тавьж ажиллахыг дүүргийн онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.