Хоёр хөлгүй, нэг гаргүй иргэн Б.Цэдэнбалаас хотын удирдлагууд түрээсийн орон сууцаа ХАРАМЛАЖЭЭ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
1 жилийн өмнө

Артерийн судасны бөглөрөлийн улмаас гурван мөчөө тайруулсан нэгэн иргэн манай редакцид хандсан юм. Тэрбээр Завхан аймгийн Отгон сумынх аж. 1998 онд  Зэвсэгт хүчний 325 дугаар ангид зэвсгийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа анх АРТЕРЫН СУДАСНИЙ БӨГЛӨРӨЛ гэх өвчнөөр өвдөж мэс засалд орж хоёр хөлөө , баруун гараа, зүүн гарынхаа ядам хурууг тайруулжээ.

Одоо Хан-Уул дүүргийн Есдүгээр хороонд хаягтай ч Нисэх дэх Анар-I хотхонд сарын 350 мянган төгрөгөөр нэг өрөө байр түрээслэж суудаг аж. Хоёр хөл, нэг гараа тайруулсан түүнийг эмч нар үзээд хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэж тогтоожээ. Тэрбээр группийн 388 мянга, асаргааны тэтгэмж гэж 84 мянга /охин нь/ улиралд эм тарианы мөнгө гэж 65 мянган төгрөг авдаг байна. Хоёр охинтой, нэг хүүгийн аав. Хүү нь Ховд аймагт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бол хоёр охин нь аавыгаа асардаг аж.

Б.Цэдэнбал гуайн ганц хүсэл нь нийслэлээс хэрэгжүүлж буй “түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр”-т хамрагдах юм. Монгол Улсын их хурлаас Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийн хамруулах”, “Түрээсийн орон сууцыг иргэд түрээслэнгээ өмчлөлдөө шилжүүлэх” журмуудыг батлуулсан. Улмаар  “Буянт-Ухаа 2” хорооллыг барьж байгуулан ажиллаж байгаа. Гэвч олон орон сууц барьж байгаа ч ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ иргэнд олгох ердөө таван квот байдаг аж. Тэрбээр энэ асуудлаа шийдүүлэхээр Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Су.Батболд, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан, одоогийн хотын дарга Д.Сумъяабазар болон НОК-ийн даргаар ажиллаж байсан Б.Сүхбаатар нарт олон удаа хандсан ч тэднээс нэг нь хариу өгөөгүй аж.

Өнгөрсөн 2019 онд Нийслэлийн орон сууцны корпорацын зохион байгуулсан 972 айлын энгийн болон түрээслээд өмчлөх байрны цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан нь орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн эрэлт өндөр байгааг илтгэж байлаа. Гэтэл 2020 оны улсын төсөвт түрээсийн орон сууцны санхүүжилтэд зориулж 60 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өнгөрсөн жилийнхээс даруй 2 дахин бага байж.

Нийслэлийн орон сууцны корпорацаас  580 айлын орон сууцыг энгийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр 8 зорилтот бүлгийн хүрээнд цахим бүртгэл явуулсан. Нийт бүртгүүлсэн иргэдийн 87.8 хувь нь түрээслээд өмчлөх, 12.2 хувь нь энгийн түрээсийн хэлбэрийг сонгосон байжээ. Иргэн Б.Цэдэнбалын хувьд цахимаар материал бүрдүүлж өгөх боломжгүй учраас “Түрээслээд өмчлөх” орон сууцанд хамрагдын тулд шаардлагатай бичиг баримтыг цаасаар хэвлэж, өргөдлийг нь бичиж өгсөн байна. Гэтэл НОК-ийн удирдлагуудаас “Манайхаас танд өгөх үнэгүй орон сууц байхгүй” гэх хариуг хэлжээ.

Түүний хувьд үнэгүй хамрагдъя гээгүй, төлбөр хураамж, түрээс тооцоог нь бүгдийг нь төлье гэсэн ч Нийслэлийн удирдлагууд тоохгүй өнгөрөөж харин энэ мэт хүмүүст очих ёстой орон сууцыг танил тал, ах дүүс, хамаатан садныхандаа ямар нэг байдлаар шингээж олгосон байдаг. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд улсын хэмжээнд 3054 орон сууц байна. Ирэх хоёр жилийн хугацаанд Яармаг (“Солонго 1, 2” хороолол), Найрамдлын зам (“Баянголын ам” төсөл), Ногоон нуур гэсэн гурван газарт 8000 айлын орон сууцыг барих асуудал шийдэгджээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урантогос
1 жилийн өмнө
202.126.88.203
Ядарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ харж үзээд түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг нь хамруулж байгаач ээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн байранд амьдарч болохгүй гэж үү
Зочин
1 жилийн өмнө
66.181.161.27
Шууд өгөөч!
Зочин
1 жилийн өмнө
66.181.161.27
Шууд өгөөч!
Энхээ
1 жилийн өмнө
202.126.88.139
Тэр байраа өгөөч дэ,хөөрхий зайлуул бас амьдрах боломж олгооч дэ!Жаахан өгөөмөр сэтгэлтэй байгаач дэ!
Энхээ
1 жилийн өмнө
202.126.88.139
Тэр байраа өгөөч дэ,хөөрхий зайлуул бас амьдрах боломж олгооч дэ!Жаахан өгөөмөр сэтгэлтэй байгаач дэ!
Энхээ
1 жилийн өмнө
202.126.88.139
Тэр байраа өгөөч дэ,хөөрхий зайлуул бас амьдрах боломж олгооч дэ!Жаахан өгөөмөр сэтгэлтэй байгаач дэ!
Энхээ
1 жилийн өмнө
202.126.88.139
Тэр байраа өгөөч дэ,хөөрхий зайлуул бас амьдрах боломж олгооч дэ!Жаахан өгөөмөр сэтгэлтэй байгаач дэ!
Энхээ
1 жилийн өмнө
202.126.88.139
Тэр байраа өгөөч дэ,хөөрхий зайлуул бас амьдрах боломж олгооч дэ!Жаахан өгөөмөр сэтгэлтэй байгаач дэ!
Энхээ
1 жилийн өмнө
202.126.88.139
Тэр байраа өгөөч дэ,хөөрхий зайлуул бас амьдрах боломж олгооч дэ!Жаахан өгөөмөр сэтгэлтэй байгаач дэ!
Энхээ
1 жилийн өмнө
202.126.88.139
Тэр байраа өгөөч дэ,хөөрхий зайлуул бас амьдрах боломж олгооч дэ!Жаахан өгөөмөр сэтгэлтэй байгаач дэ!
Энхээ
1 жилийн өмнө
202.126.88.139
Тэр байраа өгөөч дэ,хөөрхий зайлуул бас амьдрах боломж олгооч дэ!Жаахан өгөөмөр сэтгэлтэй байгаач дэ!
Энхээ
1 жилийн өмнө
202.126.88.139
Тэр байраа өгөөч дэ,хөөрхий зайлуул бас амьдрах боломж олгооч дэ!Жаахан өгөөмөр сэтгэлтэй байгаач дэ!
Зочин
1 жилийн өмнө
122.201.21.169
Тэр байтугай мөнгө олж байгаа үнэгүй өг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэднийг асарч байгаа ар гэрийнхнийг харж үзэх хэрэгтэй. Асаргаа хүнд шүү. Ойлгох хүн л мэднэ.
Зөв хулгайл
1 жилийн өмнө
66.181.161.34
Ахмад настан,Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд шууд 1номeрт олгоочээ дараа нь наад садан танил талаа харж үзэж болдоггүй юмуу.Олигоорхуудаа!!!!!''
Зочин
1 жилийн өмнө
66.181.161.66
eej maani 90 garsan olon jil hevtert chadvaraa aldsan tvreesleed umchluh oron suutsnii urgudul ugsun odoo boltol hariu uguugvi dahij hezee iim bairuud garah ve
Зочин
1 жилийн өмнө
66.181.161.66
olon jil huutsulduj bna dandaa tentseegvi l geh yum ali 80 nasnaas ni huutsuldluu odoo 93 hvrlee bas l algaa tetheveriin zeeltei gd uguhgvi odoo zeelgvi bolson hamgiin tvrvvnd avah hvn nasiin bodson ch hevtert bgaag ch bodson tur zasag mini harj vzeech bid nar munguu tulnu shvv dee eejiigee haluun dulaan bairand harj asarmaar l bna
Зочин
1 жилийн өмнө
202.9.40.199
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний квотод цахимаар бүртгүүлээд өмнөх орон сууцанд сонгогдоогүй . Тэр үед оочер нь 4 -д байсан. Үүнээс хойш бараг 2,3 жил өнгөрлөө. Буянт ухаа 2 т айлууд ороогүй байрууд их л байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ оруулаасай. Дараалал нь болохоор утсаар мэдэгдэнэ гэсэн. Хүлээгээд л байгаа шүү.
Зочин
1 жилийн өмнө
202.9.40.199
Буянт ухаа2т айл ороогүй зөндөө байр байх юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотод бүртгүүлээд сонгогдоогүй.дараалал нь 4 т бна гэсэн. 2,3 жил өнгөрлөө. Утсаар мэдэгдэнэ гэсэн хүлээгээд л байж байгаа шүү.