Сонгино хайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв”-д 130 ор дэлгэж жирэмсэн эхчүүдийг хүлээн аваад байна
.
Үйл явдал, Нийтлэл
/
11 сарын өмнө
Коронавируст халдварт өвчний нөхцөл байдал хүндэрч жирэмсэн эхчүүд, хүүхдүүд ихэвчлэн өвчлөх болсон. Иймд Сонгинохайрхан дүүргийн нөөц бололцоог ашиглан нэмэлт ор гаргах талаар өнгөрөгч баасан гарагт болсон Онцгой комиссын гишүүдийн хурлын үеэр үүрэг өгсөн.
 
Энэ үүргийн дагуу өнөөдөр /2021.06.21/ дүүргийн “Эрүүл мэндийн төв”-д 130 ор дэлгэж жирэмсэн эхчүүдийг хүлээн аваад байна. Одоогийн байдлаар 30 эхийг хэвтүүлсэн бөгөөд дараагийн 56 эхийг хүлээж авахаар ажиллаж байна.
 
Мөн нэмэлтээр 180 ширхэг орыг “Төгөл” сувилал, “Сэнтий” зочид буудалд дэлгэхээр төлөвлөн, шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.