Цэргийн сэтгүүлчээс бүрэн улсын ерөнхийлөгч болсон ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Г.Золбаяр
Төрд зүтгэсэн эрхмүүд нэвтрүүлэг
/
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан улс төрийн ховорхон намтартай хүн бол Цахиагийн Элбэгдорж юм.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ дахь Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, Ардчилсан намын даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа тус тус сонгогдон ажилласан гэхээр бас л нэгэн сонин түүх харагдана. Магадгүй ороо бусгаа цагийн энэхэн орон зай, ирээдүйд ч дахин давтагдахгүй байж мэдэх эл намтар бол түүний амьдарсан цаг хугацааны онцлог байх. Ардчилсан хувьсгалын анхдагч 13-ын нэг, тэрбээр энэ үйл хөдөлгөөнд тэргүүлэх эгнээнд оролцож, тухайн үедээ шийдвэр гаргах түвшинд бүлэг толгойлж байсан гэхэд ч болно. Тэр хэрээр үүнийхээ үр шимийг харамгүй хүртсэн нэгэн.

Харин ардчиллын түүхнээ “Цахиагийн Элбэгдорж нь анхны ардчилсан хөдөлгөөний партизануудын нэг болж амь биеэ хайрлалгүй, хүмүүсийг зохион байгуулж, жагсаал цуглаан хийж, Монголын төр засгийн коммунист дэглэмийг цус урсгалгүйгээр 1989 онд төгсгөл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Коммунист төр засгийн эсрэг Ц.Элбэгдоржийн гол шүүмжлэл нь ардчилсан нийгэм, үг хэлэх эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг Монгол оронд хэрэгтэй гэсэн бөгөөд Монголын коммунист төр засаг эдгээрийг дэмждэггүй байв. Ц.Элбэгдорж болон Монголын коммунизмын эсрэг хувьсгалын удирдагчид, дэмжигчдийн ачаар Монгол Улс төв Ази дахь анхны ардчилсан орон болсон юм.

Олон улсын эрдэмтэн судлаачид болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ц.Элбэгдоржийг “Монголын Томас Жефферсон” гэж АНУ-ын тусгаар тогтнолыг тунхаглагчдын нэг, ардчиллыг үндэслэгч эцэгтэй зүйрлэн нэрлэдэг” хэмээн товойлгож үлдээсэн нь бий.

 

"ТӨРД ЗҮТГЭСЭН ЭРХМҮҮД" НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНДЭЭС ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 сарын өмнө
124.60.108.152
Үхсэн нохойн горжоохой энэ гэж байгуулсан гавьяагүй худлаа ярихаас өөр хийж чадах юмгүй монгол улсыг эдгээр хэвтүүлсэн хөгийн юм
Зочин
4 сарын өмнө
66.181.160.64
Дахиад сонгогдвол ёстой жинхэнэ ухаалаг удирдагч болнодоо.Одоогоор төр барьж улс орноо олон улсынътүвшинд нэръхүндийг өсгөх ухаантан алгадаа.Нямдорж Элбэгдорж л монголыг самарлаа гэж гутаасаар байгаад нэр хүндийг нь унагаснаас тэр их хохирсон шүү.