12-15 насныхныг дархлаажуулж эхэллээ
.
Үйл явдал, Нийтлэл
/
10 сарын өмнө

 Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр өнөөдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлнэ.

Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн комирнэти вакцин хийх юм.

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ "Файзер"-ын вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөнө. ЭМЯ-наас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой аж.

Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.