Д.Бат-Эрдэнэ гишүүн Өмнөговь аймагт 11 фургон, О.Цогтгэрэл гишүүн Увс аймагт эмнэлгийн 19 машин бэлэглжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
10 сарын өмнө

Орон нутагт, тэр тусмаа алслагдсан бүсэд эрүүл мэндийн тусламж хүргэхэд тулгамддаг олон асуудлууд бий. Ковид цар тахлын тархалт нэмэгдэж буй энэ цагт бэрхшээл, хүндрэлүүд бүр ч нэмэгдэж буй. Тэгвэл орон нутгаас сонгогдсон гишүүд аймгийнхаа сумдуудад хандив өргөж эхэлжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн эзэмшлийн ТЭСО корпораци компаниараа дамжуулан Увс аймгийн бүх сумдад нэн шаардлагатай байгаа түргэн тусламжийн машиныг бэлэглэжээ. Энэхүү асуудалд анхааран санаачилга гарган, ТЭСО корпорацийн дэмжлэгээр, орон нутгийн удирдлагуудтай хэлэлцэн Увс аймгийн сумдын эмнэлгүүдэд эмнэлгийн зориулалт бүхий түргэн тусламжийн 19 машиныг хүчилтөрөгчийн аппарат бүхий иж бүрдлийн хамт,  аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппаратыг эмнэлгийн туслах багажийн хамт Улаангом хотноо аймаг, сумдын удирдлага, эрүүл мэндийн байгууллагуудад гардуулж өгсөн байна.

Түүнчлэн Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ мөн энэ санаачилгад нэгдэж   эрүүл мэндийн салбарт автомашины парк шинэчлэл хийгдэж,  автомашин шаардлагатай байгаа Баяндалай, Баян-Овоо, Булган, Мандал-Овоо, Манлай, Номгон, Сэврэй, Ханхонгор, Ханбогд, Хүрмэн, Цогт-Овоо сумдын эрүүл мэндийн төвүүдэд фургон автомашин хүлээлгэж өглөө. Эрүүл Монгол хүний төлөө цаг наргүй ажиллаж байдаг эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор хийгдэх ажил маш их байна. Тийм ч учраас энэхүү саналыг улсын төсөвт суулган, өнөөдөр Өмнөговь аймгийн 11 сумд бэхэлгээ, доторлогоо бүхий фургон автомашин олгосон бол Ковид 19 цар тахлын үед нэн шаардлагатай мэдээллийн нэгдсэн систем болох "Гэрэгэ" посс машин шаардлагатай байсан Өмнөговь аймгийн10 эрүүл мэндийн төвд  гардуулан өгчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
10 сарын өмнө
66.181.161.8
Улсын төсөвт суулгасан байсан юмыг хувиасаа өгсөн гэж худлаа цуураад байгаарай. Улс өгч байгаа юм. Наад гарчигаа зөв болог
Зочин
10 сарын өмнө
66.181.161.8
Улсын төсөвт суулгасан байсан юмыг хувиасаа өгсөн гэж худлаа цуураад байгаарай. Улс өгч байгаа юм. Наад гарчигаа зөв болог
Хөдөөх эр
10 сарын өмнө
103.57.93.24
Мундаг байна аа. Хоншоортой ч эрчүүд юм. Аймаг орон нутагийнхаа төлөө их л хөрөнгө гаргаж байгаа эрхмүүдэд сайн сайханыг ерөөе!
Нутаг нэгт
10 сарын өмнө
103.57.93.24
Төв аймгийн жаргалант сумынхан хандив цуглуулж сумандаа эмнэлэгийн тэрэг авч байсан даа. Хоёр гишүүн мундаг бна аа. Буян нь дэлгэрэг. Хураасан буянаа түмэндээ зориулах шиг буян гэж юу байхав дээ. Та бүгдэд баярлалаа.
Зочин
10 сарын өмнө
202.126.88.180
Яаадаг бсан 76 аас анх өгч бна бусад 76 ингэж юм хийж хийсэн гэж огтсонсоогүй төсөвбсанч хиж өгч чадлаа ахндагч
Нараа
10 сарын өмнө
64.119.18.50
Хувийн хөрөнгө гэдгийг яаж мэдэж бгаа юм бэ гишүүд төсвөөс хэдэн төгрөг авдаг билээ тэр нь л бх
Зочин
10 сарын өмнө
202.55.188.109
Mundag gishvvd bn.hvnd hetsvv ved nvdee olson tuslamj bn .ta bvgded ajliin amjilt hvsir.
Зочин
10 сарын өмнө
202.55.188.109
Mundag gishvvd bn.hvnd hetsvv ved nvdee olson tuslamj bn .ta bvgded ajliin amjilt hvsir.
Зочин
10 сарын өмнө
66.181.187.51
Баяр.Сү Баярцогт.Схнблг нар Хандив өгдөг үү юм уу
Зочин
10 сарын өмнө
66.181.187.51
Баяр.Сү Баярцогт.Схнблг нар Хандив өгдөг үү юм уу
Зочин
10 сарын өмнө
66.181.187.51
Баяр.Сү Баярцогт.Схнблг нар Хандив өгдөг үү юм уу
Зочин
10 сарын өмнө
202.55.188.89
зөв хүнээ сонгож ,зөв цагт,зөв зүйл хийжээ баярлалаа ажил үйлст нь амжилт хүсэе
Цогсом
10 сарын өмнө
66.181.161.65
Хувийн байна уу улсын төсөв байна уу ямарч байсан том хөрөнгө оруулалт шүү
Цогсом
10 сарын өмнө
66.181.161.65
Хувийн байна уу улсын төсөв байна уу ямарч байсан том хөрөнгө оруулалт шүү
Зочин
10 сарын өмнө
202.126.88.65
Сү.Батболд гишүүн Дундговийнхонд юу өгөх гэж бна нутгийнхан чинь хараад л байгаа шүү
Батэрдэнэ мундаг гэж хэлийдаа
10 сарын өмнө
203.91.115.53
Батэрдэнэ мундаг байнаа ийм байвал ялаад л байна шдээ тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас.... Тэвдэж явахад тэвэнгээр тусла гэдэг үгтэй шүү Баярлалаа
Зочин
10 сарын өмнө
66.181.160.20
Хүний юмаар хүүдэгнэж, Хүсэл шуналаа илэрхийлэх нь ичгүүртэй !
Тархи угаалт
10 сарын өмнө
202.126.89.56
Тархи угаалтыг ч ёстой нэг хийх юмаа. "Ажнай" ХХК, "Тесо" ХХК өглөө гэвэл нийгмийн хариуцлага гэж буух гээд байдаг. Албан тушаалтан өглөө гэхээр нөхцөл байдлыг өөртөө аятайхнаар эргүүлсэн улс төрийн пиар, тархи угаалт гэж уншигдаад ер болох юм биш!
Зочин
10 сарын өмнө
202.55.188.105
Хоёр ЛУЙВАРЧИН. Бат Эрдэнэ хоногт л 400 мянган долларын нүүрс урагш нь гаргадаг. Тэгээд бодоод үз таминь
Зочин
10 сарын өмнө
202.55.188.41
Шал тэнэг юм юм өөрөө өгчихсөн юм шиг.
Зочин
10 сарын өмнө
202.55.188.41
Шал тэнэг юм юм өөрөө өгчихсөн юм шиг.
Зочин
10 сарын өмнө
66.181.161.65
Баярлалаа сонгогдсон тойрогтоо хөрөнгө оруулалт хийсэнд мундаг байна шүү зөв цагт нь зөв газраа тусалсанд 2 гишүүнд талархъя