Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигчийн томилгооны асуудал яригдаж байна. АТГ-ын дэд даргад Гаваасүрэнгийн Азжаргалыг томилох асуудлыг ярилцаж байна. Нэр дэвшигчийн томилгооны асуудлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “АТГ-ын дэд дарга залуу хууль хяналтын байгууллагад 14 жил ажилласан гэдэг бол туршлага нимгэн байна гэсэн үг шүү. Насаараа боловсролын салбарт ажилласан хүн Боловсролын тэргүүний ажилтан ч үгүй байхад энэ залуу 2018 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2019 Хөдөлмөрийн гавьяаны одон, 2020 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан байна. Тэгэхээр их л онцгой гавьяа байгуулжээ дээ. Цаашдаа төрийн том шагнал гардуулахдаа, олгохдоо анхаараарай” гэлээ!!!