Р.Янжиндулам: Мөрөөдлөө биелүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг л хичээдэг
Д.Лхам
Түүчээ залуус
/
4 сарын өмнө

Сайн байцгаана уу? "Монгол туургатан" театрын жүжигчин Рагчаасүрэнгийн Янжиндулам байна ТА бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн. Аавыг маань Рагчаасүрэн гэдэг. Миний аав барилддаг бөх хүн байдаг. Ээж маань багш бага насаа Дэлгэрхаан суманд өвөө, эмээ дээрээ өнгөрөөсөн. Багадаа их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Багаасаа эмч болно гэж мөрөөддөг байлаа. Сумандаа 8-р анги хүртлээ суралцаад 10 ангиа Төв аймгийнхаа төвд ирж суралцсан. 10 жилийнхээ төгсөх шалгалтыг анагаахад орохоор өгч байлаа. Тухайн үед аймгийн театрт драмын дугуйлан хичээллээд тэнд сурдаг байсан учраас ерөнхий шалгалтын дүн гарахаас өмнө СУИС-д ур чадварын шалгалт өгөөд тэнцсэн байсан учраас СУИС-д орж Хишигзаяа багшийн удирдлагад 2006-2010 онд төгссөн хамгийн анхны шавь нарынх нь нэг.
2010 онд төгсөөд шууд "Монгол туургатан" театрдаа жүжигчнээр ажилд орсон. 

 

"ТҮҮЧЭЭ ЗАЛУУС" НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.