ТЭС ПЕТРОЛУМЫН босс Б.Баттөмөр гишүүн ээ!! Ядарсан иргэдээ БЕНЗИНЫ ҮНЭ нэмж битгий дээрэлх!!!
.
Үйл явдал
/
10 сарын өмнө

Өнөөдрийн онцлох улстөрч

УИХ-ын гишүүн, БЕНЗИНЫ магнат Баагаагийн Баттөмөр

Хувьдаа бизнестэй, нэлээд мөнгөтэй гарууд л УИХ-ын гишүүн болж өөрт ашигтай хууль батлуулж бизнесээ цэцэглүүлдэг нь монголын улстөрд бичигдээгүй хууль  үйлчилдэг. Өнөөгийн УИХ-д байгаа гишүүдийн дийлэнх нь хувийн бизнестэй. Тэднээс хоёр нь бинзены бизнэс хийлдэг. Зуднаар нохой зоолдог бол ямар ч хямралын шатахууны салбарынхан улам л зузаардаг. Тэд хэдийгээр алдагдалтай ажилладаг ч гэлээ бусдаас гурав дахин илүү ашиг олдог. Монгол улс орон даяар ковид цар тахалд дарлуулж сууна. Иргэд ковидын эсрэг эмчилгээний эмээ авч дийлэхгүй байхад Шатахууны компаниуд үгсэн хуйвалдаж, бараг л цөхөрч, сөхөрч уналаа хэмээн уйлан хэллэж бензин шатахууны үнийг литр тутамд 300 төгрөгөөр нэмчихлээ.

Үүний дагаад гурил будаа, чихэр боов гээд өргөн хэрэглээний үнэ ч нэмэгдэнэ. УИХ-д гишүүдийн эрхэм үүрэг бол ард иргэдэд дарамт шахалт учруулахгүйгээр хууль батлаж, хэрэгжүүлэх. Гэтэл УИХ-д суугаа Багаагийн Баттөмөр гишүүн Ковидын хүнд цаг үед ядарсан ард түмнээ улам л МӨЛЖИЖ бензины үнээ нэмчихээд хээв нэг сууж байгаа нь харамсалтай. Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа намынхаа гишүүдэд хандаж “Одоо төрийг цэцглэх цаг болсон. Бизнесийнийнхэн нь бизнесээ хий, улстөрчид нь улстөрөө хий. Битгий шуналтаж, өөрийн бизнесээ цэцэглүүлэх гэж улстөрд орж ирээд бай” гэх утгатай хатуу үг хэлж байсан удаатай.

Олноо “давхараа” хэмээн алдаршаад буй УИХ-ын эрхэм гишүүн Баагаагийн Баттөмөр гишүүний бизнес л энэ хямралын үед асар их ашиг олсон. Түүний эрхэлдэг бизнес нь шатахууны салбарын “ТЭС ПЕТРОЛУМ” ХХК юм. Төрийн болон төрийн бус, иргэд, ААН-үүд гээд бүгд л ажлаа бүтээхийн тулд шатахуун түгээгүүрээс бензин, түлш авчдаг. Үндсэндээ монголчуудын төлдөг татварын дийлэнх нь ШТС-үүдэд ордог. Тэгэхээр 2016 оноос өнөөг хүртэл Б.Баттөмөр гишүүн хамгийн сайн ашиг хийж, цулайсан байж таараа. Олзыг олуулаа гэдэг. Сэтгэлтэй, зүтгэлтэйхэн шиг хүн бол уг нь энэ хүнд үеийг даван туултал уг нь бензиныхээ үнийг тогтовортой барьж болмоорсон доо!!!

 

ТЭС ПЕТРОЛУМЫН босс Б.Баттөмөр гишүүн ээ!! Ядарсан иргэдээ БЕНЗИНЫ ҮНЭ нэмж битгий дээрэлх!!!

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхболд.х
10 сарын өмнө
71.199.3.40
Бүгдээрээ хурдхан шиг Нефтийн үйлдвэрээ бариулаад авья.Энд байгаа бүхий л бололцоогоо ашиглах хэрэгтэй дээ.Зардлаа таная.багасгая.Бүсээ бага зэрэг чангалаад ч болов хичээцгээе.Тэрнээс биш Чи.Би нэмлээ гээд орлилдох хэрэггүй. Манайх Шатахууны Боол орон шүү дээ.Орос.Хятад 2 нэмэхэд дуусчихсан байгаа юм.Хүн бүр мэднэ шүү дээ.Олон нүд харж байгаа.Төр ч бас харж л байгаа