П.Мөнхбат: Гэмт хэргийн газар нохой ашиглана гэдэг алба хаагчаас ур чадвар их шаарддаг
Д.Лхам
Түүчээ залуус
/
4 сарын өмнө

Амрыг эрье. Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Намайг Пүрэвсүрэнгийн Мөнхбат гэдэг. Би ахлагч дэслэгч цолтой цагдаагийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна.

Цагдаа хүний хувьд ард иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байх нь цагдаа хүний ҮНЭТ ЗҮЙЛ болов уу гэж боддог.

Би 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав, ээж минь бол Ховд аймгийн Дарви сумын хүмүүс. Миний ханийг Лхагвын Нэргүй гэдэг Увс аймгийн харъяат хүн бий. Ханьтайгаа цагдаагийн байгууллагад орохоосоо жилийн өмнө танилцаад гэр бүл болж байлаа. Бид нэг хүүтэй.

Миний хүүхэд нас бусад хүүхдийн адилаар өнгөрсөн. 10 жилд байхдаа Цагдаагийн албан хаагч болох хүсэл төрж байлаа. Цагдаагийн албан хаагчийн хувцаслалт болон биеэ авч яваа байдал, иргэдтэй харьцаж байгаа зан байдлыг хараад багаасаа маш их сонирхож цагдаагийн албанд орох хүслээ дагаж цагдаагийн албанд орж байлаа.

 

Гадна орчинд нохойтой албан хаагчидтайгаа сургалт хийгээд явж байхад нохой сургах сонирхолтой олон залуус тааралддаг. Сургалтанд чинь хамрагдъя, танай албанд орох хүсэлтэй байна гэсэн санал их тавьдаг.

Нохой тэжээхийг хүсдэг, нохойтой болохыг хүссэн энгийн иргэд нохойгоо сайн сонгох хэрэгтэй. Манай дээр ирдэг иргэдийн дунд нохойгоо тэжээж чадахаа больчихлоо. Зан авир нь их дошгирчихолоо, танайд эсвэл өөр хүнд өгч болох уу гэсэн хүсэлт тавдаг. Тиймээс ямар орчинд хэнтэй амьдрахаас шалтгаалж бодож авах хэрэгтэй.

 

"ТҮҮЧЭЭ ЗАЛУУС" НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.