Хэвлэлийн хүүхэнд "бөлдөгдүүлсэн" Ж.Сандагсүрэнгийн карьер хотын орлогчоос хэтрэхгүй нь...!!!
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
5 сарын өмнө

Нийслэлийн есөн дүүргээс хөгжлөөрөө сүүл мушгиж, гэмт хэргийн үүр, уурхай болсон ядмагхан амьдралтай, ядруухан дүүрэг бол Сонгинохайхан дүүрэг юм. Нийслэлээс татвар, татаас аваад ч сэхэл авч, хөгждөггүй ганц дүүрэг. Ёстой нөгөө дарав ч далдайна, булавч бултайна гэгчээр хичнээн их мөнгө, татаас өгсөн ч хөгждөггүй нь сонин. Олон ч УИХ-ын гишүүд, нийслэл дүүргийн төлөөлөгч сонгогдоод бахь байдгаараа л!!. Замгүй, тоггүй, усгүй... Хамгийн сүүлд гэхэд л одоогийн хотын дарга Д.Сумъяабазар, түүний орлогч Ж.Сандагсүрэн нар энэ дүүргээс эрх мэдэлд хүрсэн. Гэвч хийж гийгүүлсэн ажил, бүтээсэн гавьяа алга.  Нийслэлээс татаас аваад ч тус дүүргийн нэг хүнд ногдох зардал нь 22.9 мянган төгрөг байхаар орлого олдог байна. Бусад дүүрэгтэй харьцуулахад Сүхбаатар дүүргийн нэг хүнд ногдох зардал нь 228 мянган төгрөг буюу Сонгинохайрхан дүүргийнхээс 10 дахин их орлоготой байдаг аж.

Ийм ядруухан дүүргийг өмнөх дөрвөн жилд Сумъяабазарын хүн гэгддэг Жигжидсүрэнгийн Сандагсүрэн удирдаж ирсэн. Сум дарга л юу гэнэ тэр бүхнийг үг дуугүй биелүүлж, дагаж гүйсээр нийслэлийн төлөөлөгч болонгуутаа хотын орлогч болчихдог АЗТАЙ золиг. Бие нь жижиг ч бэлчээр нь том. За бэлчээр том ч гэждээ даргынхаа татаасаар явсаар өнөөдрийн оргилд хүрчихсэн. Овоо нэг юм том дарга боллоо гэсэн чинь Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч хүүхэнд “толгойгоо мэдүүлчихээд” гангарч яваа. Ёстой нөгөө сахил хүртээд шал дордов гэгч нь болсон. Урьд бол мал дагавал ам тосдоно гэдэг байсан өнөө үед ДАРГА ДАГАВАЛ АМ ТОСТДОГ болчихсоны тод жишээ юм. “Агаарын бохирдолтой, утаатай энэ хэцүү үед бага насны хүүхдүүдээ дээр өргөж яв” хэмээн фэйсбүүктээ бичиж тодорч гарч ирсэн нөхөр чинь энэ. Дүүрэг, нийслэлийн төлөөлөгч гэсэн жижигхэн, хөнгөн ажил л түүнд таарах нь юу юм гэхээс Засаг дарга, нийслэлийн орлогчийн албан тушаал лав зохихгүй бололтой... Ямар сайндаа л УОК-ын гишүүд, Засгийн газрын сайд нарт гологдож Р.Чингис хурандаад албан тушаалаа булаалгах вэ дээ!!! Дүүргийн Засаг дарга байхдаа эхлүүлсэн ганц ажил нь ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН барилга. Олон сайд, дарга, гишүүдийн оролцоотой ЭХЛҮҮЛСЭН ганц ажил нь стандартын шаардлага хангаагүй. Дээвэр нь дутуу гэж гологдсон. Өөрөө эмчилгаа сувилгаа хийлгэж, тусламж үйлчилгээ авахгүй болохоороо иргэдийг ДОРОМЖИЛЛОО гэж дүүргийнхэндээ САЛБА ЗАГНУУЛСАН нэгэн.

Дутуу хагас эмнэлгийн барилгаас өөр хийсэн зүйлгүй энэ нөхөр БӨХ хүний баруун суганд наалдчихаад дуудсан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж гүйж яваа хөөрхий... !!!

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.