ОЙМС, ТӨМС, ЖИМС зардаг ХУДАЛДААЧИДТАЙ уулзаж үзээгүй байж ГАНГАН ЮМ яриад хэрэггүй дээ!!! Г.Гангамөрөн даргаа
З.Батхуяг
Үйл явдал
/
9 сарын өмнө

Нийслэлд ЖДҮ эрхлэгчдийг дэмжих нэртэй нэг агентлаг бий. Нийслэлийн  иргэдийн хурлын төлөөлөгч нар л энэ газрын дарга болохоор ШУНАХАЙРАН ДАЙРААД байдгийг бодохоор “дарга нарт ашигтай”, гудамжинд оймс, жимс зардаг хүмүүст ээл үзүүлдэггүй АЙМШИГТАЙ газар!!! Монгол улсад 60 мянга гаруй жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 70 хувь буюу 40 орчим мянга нь улсын нийслэл Улаанбаатарт байдаг. Нийт хүн амын 72 хувь нь энэ салбарт ажилладаг. Нийслэлийн харьяанд байх газрын ӨМНӨХ УДИРДЛАГА “Үзэсгэлэн худалдааа зохион байгуулах” нэрийдлээр Нийслэлийн төсвөөс 100 сая төгрөг зарцуулахаас өөр идэвхтэй ажил хийгээгүй!!!

Ядаж гудамжинд иштэй чихэр, ширхэгийн тамхи, оймс, төмс, жимс зардаг иргэдийг ХӨӨЖ ТУУХГҮЙ байж болодоггүй гэж үү... Энэ байгууллага нийслэлд байгаа жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдээ дэмжиж, байр орноос хангаж чаддаггүй юм гэхэд ядаж хөөж туухгүй байх, дарамталж торгохгүй байх ёстой. Харамсалтай нь төрөөс тэднийг дэмжихийн оронд МӨНГИЙГ НЬ ТОМЧУУД ХУЛГАЙЛААД авчихсан нь үнэн.

Өнгөрсөн аравдугаар сард НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Б.Сэнжидмаа, Г.Гангамөрөн нар үл мэдэгдэх нэгэн хүнтэй санал тоолох хар хашиныг хакердаж сонгуулийн саналыг өөрчлөх тухай ярилцаж буй бичлэг цацагдаж байлаа. “Программ чинь өөрөө бүх юмаа зохицуулаад, та хэдийн нэр жагсаалтаараа урьдчилаад гаргачихна. Хэрэв бидэнтэй хамтраад хийе гэвэл бидний зүгээс бүх ажиллагаанд бэлэн. Зөвхөн Баянгол гэх юм уу, нийслэл дээр гэх юм уу...” гэх яриа өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үеэр МАН-аас НИТХ-д нэр дэвшигч Г.Гангамөрөн, Б.Сэжидмаа нар болон “Х” гэх иргэн гурвын хооронд өрнөсөн нь олонд ил болсон юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
9 сарын өмнө
66.181.161.2
Боломж гарвал иднэ
Зочин
9 сарын өмнө
66.181.161.2
Боломж гарвал иднэ