Л.ХАЛТАР САЙД аа "ДҮН НЬ ГАРААГҮЙ ТЕНДЕР"-ийг урьдчилаад авчихаж болдог юм уу
Г.Нэргүй
Үнэний эрэл, Сэдэв, асуудал
/
3 сарын өмнө
 УЛСТӨРЧ.МН өмнө нь дарханы замын ажлын явцыг сурвалжлан хүргэж байсан. Тэгвэл бид энэ удаад 2019-оноос эхэлсэн ч удаж гацсан  ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛ үгсэн хуйвалдсан дарга сайд нарын далдуур мөнгө унагах бизнес болоод эхэлчихэв үү гэдэг асуудлыг хөндлөө.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор Азийн авто замын сүлжээний АН-3 Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гарсан. Ингээд Улаанбаатар-Дарханы 204  км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгох таван багц олон улсын тендерийг АХБ-ны “Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу зохион байгуулсан байдаг. Гэвч эхлүүлсэн ажил цар тахлаас үүдэж гацсан.  Ингээд гацсан ажлыг  үргэлжлүүлэх тендер зарлаж 1-р багцын  ажлыг Арж капитал ххк-аар гүйцэтгүүлж байсан. Гэтэл өмнөх ажлаа барахгүй хоног хугацаа барж суугаа Арж капитал ххк 2-р багцийн тендерт  шалгарсан гээд кемпээ барьчихжээ.

Тухайлбал гацаанд байсан 2 болон 4-р хэсгийн тендер 2021 оны 03-р сард зарлагдсан байна.  Гэтэл уг тендер шалгаруулалтын дүн гараагүй байхад Арж капитал ххк-нь 2-р хэсгийн тендерт шалгарсан гээд 6-р сараас эхлээд бутлуур, асфальт, завод болон бусад тоног төхөөрөмжийг угсарч төслийн талбайд байршуулаад эхэлсэн байна. Бид баримт нотолгоо болгож газар дээрээс нь сурвалжилж байна.

ХАР МОДОТ ДАВААНЫ АРААС - УРЬХАН ХҮРТЭЛХ 2-Р БАГЦЫН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ:

650

-Та энэ компанийн Ерөнхий захирал юм байна. Танай компанийн хувьд бэлтгэл ажил хэзээ эхлэв. Тоног төхөөрөмжийн угсралт дуусаж байгаа гэсэн шүү дээ. Ажиллах хүч, тоног төхөөрөмжийн боловсруулах хүчин чадал нь хир вэ?

-Бид ирээд нэг сар болж байна. Одоогоор тоног төхөөрөмжөө угсраад дуусч байна. Одоо тав арван минутийн дараа асаахад бэлэн болсон байна. Цагт 200 кубаас дээш дайрга гаргах хүчин чадалтай.

-Дайргаа хаанаас гаргаж авч байна. Бидний дэргэд байгаа ууланд тэсэлгээ хийж байх шиг байна?

-Тийм. Эндээс тэсэлгээ хийж авч байна. Одоо өрөмний компани өрөмдөөд дуусч байна. Одоохондоо бид шууд хайргаа гаргахад экскаватороор ухах боломжтой болж байна.

-Одоогоор хичнээн тооны ямар төрлийн  техник тоног төхөөрөмжүүд  ирж байршаад байна?

-Дөрвөн ковш, нэг экскаватор, 5 том машин ирсэн байгаа.

-Ажилчдын хувьд хэдэн ИТА байна?

-Ажилчдын хувьд 24 цагаар ажиллаж байгаа 32 хүн байна. Яваандаа 36 хүрэх байх.

-Танайхаас өөр 2-р багцын зам дагуу ямар ямар компанийн кемпүүд байрлаж байна вэ?

-Чандмангийн хар хошуунд “Арж капитал” группийн кемп байрлаж байна. Мөн ойролцоо нэг кемп байгуулна. Энэ төсөл дээр хамгийн багадаа гурван карьер байгуулна.

-Танайх Арж капетал группийн туслан гүйцэтгэгчээр яаж тэнцсэн бэ, тендер шалгаруулалтаар уу?

-Тийм. Тендер шалгаруулалтаар тэнцсэн. Арж капиталтай манайх хоёр дахь жилдээ хамтарч байна. Ноднин жил Баянхонгорын Бууцагаан  Говь-Алтай чиглэлийн авто зам дээр хамтарч ажилласан.

Тендер шалгаруулалтын дүн гараагүй байхад  сайд дарга нарын но-той үйлдэл  шийдвэрийг нь илчилж байна.  Арж капитал ХХК-ийн ажил гүйцэтгэх гэж байгаа дарханы замын 2-р хэсэгт АРЖ КАПИТАЛ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ганбаатарын МАКС РӨҮД компани кемпээ байгуулаад тоног төхөөрөмжөө угсраад тугаа мандуулчихжээ. Дүн нь гараагүй тендерт шалгарсан гээд улайрч байгаа Арж капиталын өмнөөс ажлыг нь гүйцэтгэх гээд кемпээ байрлуулж тоног төхөөрөмжөө угсарч байгаа МАКС РӨҮД компаний кемпийг 6-р  сарын 13-ны өдрөөс эхэлж баригдсан тухай ажилтан нь хэлчихлээ.

МАКС РӨҮД ХХК-ийн ажилтан:

-Макс Рөүд ХХК кемпээ хэзээ барив?

-Зургаан сарын 13-ны өдрөөс эхлээд Баянхонгороос ирж байршсан.

 Нэг зүйл тодорхой харагдаж байна.  Максын Д.Ганбаатар өөрийн мэдэлд байдаг АРЖ КАПИТАЛ компани дээр Дарханы авто замын тендерийг  авч туслан гүйцэтгэгч компаниудыг аль хэдийн зам дагуу байршуулаад эхэлчихэж.  Үүний дунд   МАКС РӨҮД  компаниа шингээчихжээ. Тэгвэл МАКС РӨҮД компанийн захирал албан тушаалтай н.ЭНХ-АМГАЛАН гэгч наадмын үеэр тендерийн хариу ирж тоног төрөөрөмжөө суурилуулсан гээд гүрийчихлээ.

МАКС РӨҮД ХХК-ийн захирал: н.ЭНХ-АМГАЛАН:

-Макс Рөүд ХХК кемпээ хэзээнээс барьж эхлэв, бэлтгэл ажил хир хангагдаж байна, тоног төхөөрөмжөө угсраад эхэлчихсэн үү?

-Ер нь бол саяхнаас эхэлсэн.

-Зургаан сараас эхлээд барьсан гэж сонссон?

-Зургаан сард биш. Наадмын үеэр л барьж эхэлсэн дээ.

-Зургаан сарын 13-нд эхэлсэн гэсэн шүү дээ?

-Үгүй хэн тэгж хэлж байна. Арж капитал ХХК, Макс Рөүд ХХК хоёр нэг эзэнтэй нэг компани гээд л ойлгочих. Наадмаас өмнө бол кемп байгуулах газраа үзэж хараад явж байсан юмнууд бол байгаа.

-Бэлтгэл ажил , тоног төхөөрөм угсралт нь ямар шатандаа явж байна?

-Наадмын үеэр тендерт яллаа гэдэг бичиг нь ирсэн. Үүний дагуу контенерээ авч ирсэн. Одоо бид яамтай гэрээгээ байгуулна. Ажлын төлөвлөгөө бүх зүйлээ тохиролцдог юм. Энэ 2-р хэсэг өөрөө маапаантай зүйл байгаад байгаа юм. Өмнө нь Хятадууд хийж байгаад хаягдаад явчихсан. Гэрээ нь цуцлагдаад тендерт нь Монгол компани шалгараад байж байгаа юм.Эхний ээлжинд гольцооны үйлдвэрээ байршуулсан.

Тэгвэл дүн гараагүй тендерийг урьдчилаад авчихаж болдог юм байхдаа. Яаж. ХАЛТАР САЙДЫГ ХУДАЛДААД авчихсан юм болов уу...

Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын 2-р хэсгийн тендер шалгаруулалтад 5  компани оролцож үнийн санал өгсөн. Гэтэл энэхүү компаниудын тендерт ирүүлсэн үнийн саналтай харьцуулхад Арж капитал ХХК-ийн өгсөн үнийн санал нь бусад оролцогчдын саналаас 9 тэрбум төгрөгөөр илүү байна.  Яагаад. Тендерийг сонгон шалгаруулахдаа бага үнийн дүнтэй ажлын туршлагыг харгалзан шалгаруулдаг. Гэтэл салбарын сайд Л.Халтар Арж капитал ХХК-д тус тендерийг урьдчилан тохиролцсоны үндсэн дээр өгчихсөн юм биз...Бас л хардах эрхтэй...

 Тэгвэл ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ хэвлэлийн ажилтан нь ТЕНДЕРИЙН ДҮН ГАРААГҮЙ БАЙГАА гэдгийг хэлчихлээ.

ЗТХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч: Ц.Галбадрах:

-2-р багцын хувьд тендер зарлагдсан уу, Арж капитал ххк шалгарсан гээд тоног төхөөрөмжөө байрлуулаад эхэлчихсэн сурагтай байна?

-Байхгүй байхгүй. Ерөөсөө тендерийн шалгаруулалт болоогүй. Тийм учраас юугаа тэнд байрлуулах вэ дээ. Ажил ч хийгдэхгүй байгаа. Тэнд тоног төхөөрөмж байрлуулах гэж юу байхав. Тэднийх өөрөө шалгарах ч юм уу, үгүй ч юм уу. Тендер шалгаруулалт болоогүй байгаа юм чинь.

Гэтэл ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАТБОЛД тэс өөр зүйл ярьж байх юм.

ЗТХЯ-ны  ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.Батболд:

-Дарханы замын 2-р хэсгийн тендер зарлагдсан уу, зарлагдсан бол дүн нь хэзээ гарах вэ?

-Шалгаруулалт яваад АХБ-нд манайх шалгаруулалтаа хүргүүлчихсэн байж байгаа. Оролцсон компаниуддаа мэдэгдлээ өгчихсөн.

-Одоогоор ямар компани шалгарсан байгаа вэ?

-Тэрийг хэлэх боломжгүй. Яагаад гэвэл оролцогчдод нь мэдэгдэл хүргэчихсэн. 14-хоног дотор ямар нэг гомдол санал гарах үгүйг харж байна. Үүний дараа нийтэд зарладаг.  

Тендерийн дүн гараагүй байхад буюу  нэг сарын өмнө компани нь тодорчихсон уу... Аль эсвэл...  Ингээд  ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛ үгсэн хуйвалдсан дарга сайд нарын далдуур мөнгө унагах бизнес болоод эхэлчихвий дээ...

-Дарханы замын ажлын чанарын хяналтыг тавьж зөвлөмж чиглэлээр гүйцэтгэгчийг ханган ажиллах  Зөвлөх компаниар “Ай Си Ти Сайн” консалтинг компани ажиллаж байсан. Тэгвэл  “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.ОЧИРБАТААС тодруулъя.

“Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.ОЧИРБАТ:

-Хятад компаниуд гэрээгээ цуцалсан. Яг юу болсон юм бэ?

-Коронавирусаас болоод замын гүйцэтгэгч гээд бүх ажил зогссон.

-Танайх Дарханы замын зөвлөх үйлчигээг хариуцаж байсан. Одоо ажиллаж байгаа юу, 2-р хэсгийн замд ажил явагдаж байна уу?

-Одоо зөвлөх үйлчилгээгээр хэвээр ажиллаж байна. Цаашдаа мөн ажиллана. 2-р хэсэгт 2 гүйцэтгэгч компани байгаа.

-Танд тендерт шалгарсан компаний мэдээлэл байна уу?

-Тийм мэдээлэлгүй байна.

ИНГЭЖ  сайд дарга нарын нөлөөгөөр тендерийн дүн гараагүй байхад шалгарсан гээд тоног төхөөрөмжөө төслийн талбайд угсраад эхэлчихсэн  Арж капитал ХХК ямар түүхтэй вэ?

Шалгаруулалт дуусаагүй тендерт шалгарсан гээд дарханы зам дагуу байрлачихсан байгаа “Арж капитал” ХХК-нь 2006 оны 09-р сарын 19-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн бол хувьцаа эзэмшигчээр МОНГОЛ улсын хөдөлмөрийн баатар Макс группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар, Батдоржийн Мөнхбат нар бүртгэлтэй байдаг. Харин  Гүйцэтгэх захирлаар Болдбаатарын Түвшиндаваа гэх иргэн 2021 оны 01-р сарын 22-ны өдөр бүртгэгдсэн бол Энх-Амгалан гэгч иргэн мөн захирлын албан тушаалд ажилладаг болж таарлаа. Арж капитал гэх энэхүү компани хатуу болон хайрган хучилттай авто зам, төмөр бетон гүүр барих, засварлах болон техник түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа 15 дахь жилдээ явуулж байгаа тус хугацаанд нийт 418 км хайрган болон хатуу хучилттай авто зам, 453 урт метр төмөр бетон гүүр, ойролцоогоор 5000 гаруй урт метр хиймэл байгууламж барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөн гэдэг танилцуулгатай.  

Тендер шалгаруулалтын эцсийн шийдвэр гараагүй байх хугацаанд  шалгарсан гээд сарын өмнөөс  дарханы авто зам дагуу байрлаж тоног төхөөрөмж кемпээ байгуулаад эхэлсэн “Арж капитал” ХХК-ийн энэ үйлдэл салбарын сайд дарга нарын  үгсэн хуйвалдаан хэрхэн явагддагийг гэрчлээд байна уу.

Тэгвэл тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудалд Монголын АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ гүйцэтгэх захирал А.Уранчимэг ингэж хэллээ.

Монголын АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ гүйцэтгэх захирал А.Уранчимэг:

-Танайхаас тусгай зөвшөөрөл олгодог шүү дээ. Арж капитал компанийн хувьд хэдэн км зам барих зөвшөөрөл авсан бэ, ямар ажил гүйцэтгэх эрхиэй вэ?

-2018 онд хатуу хучилттай зам барих зөвшөөрөл авсан. Км-ийн хувьд заагүй. Түүгээр нэгийг ч барьж болно, 50-ийгч барьж болно. Түүнээс хойш ангилалтай болсон. Дотроо 5 км 15, 15-аас дээш гэсэн 6 ангилалтай болсон байгаа. Арж капиталийн хувьд 15-аас дээш гэсэн ангилалд байгаа байх.

-Авто замчдын холбооноос Дарханы замд хяналт тавьж оролцох уу?

-Олон улсын тендер учраас дотроо Энэтхэгийн компанитай байгаа. Манайхаас хяналт тавьж оролцох оролцоо бол байхгүй.

Түүнчлэн Арж капитал компанийн замын ажил гүйцэтгэж байгаа 1-р хэсэгт Хөдөлмөр аюулгүй байдал гэж алга байгааг үзэгч та энэхүү дүр зургаас харж байна.

Ийнхүү  замын ажил гацсан шалтгаан нь   багц хоёр-Хар модот давааны араас Урьхан хүртэлх, багц дөрөв- Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх  авто замын ажлын гүйцэтгэгч Чайна Стейт Шинжиан Констракшн Инженеринг групп  цар тахлын улмаас гэрээгээ цуцлах саналыг Азийн хөгжлийн банкинд тавьсантай холбоотой удааширсан юм байна. Харин  салбарын яамны  удирдлага төрийн албан тушаалтнууд  хоорондоо ажлын уялдаа холбоо гэж алга байна. Ам зөрсөн мэдээлэл тендер зарлагдахаас өмнө гүйцэтгэгч нь тодорхой болчихсон сарын өмнөөс тоног төхөөрөмжөө зөөж  байрлуулсан  тохиолдол  нь шударга явдал уу... ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДАА

Энэхүү будлиан нь БНХАУ-ын Чайна Стейт Шинжиан Констракшн Инженеринг групп цар тахлаас үүдэж орхисон 2-р багцыг хэрэгжүүлэх ажлын тендер  салбарын сайд төдийгүй түүний нөлөөтнүүдийн  мөнгө угаах хэрэгсэл болчихвуу даа гэж хардах шалтгаан болж байна.

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 сарын өмнө
64.119.18.133
Ажлаа тун дагүй хийж байгаа Халтар сайдыг унагах гэж Дэд сайд Бат-Эрдэнэ нь улайран хөлсний бичээчдээр мөн ихийг бичүүлж гүтгэх юм аа. Ичдэггүй хүмүүс юм аа
Зочин
3 сарын өмнө
192.82.86.39
томчуудын том бизнесийг гаргаад бичсэн бна
Зочин
1 сарын өмнө
202.126.88.146
Сайхан *аах юм даа
Зочин
1 сарын өмнө
202.126.88.146
Сайхан *аах юм даа
Болдоо
1 сарын өмнө
202.126.88.146
Сайхан *аах юм даа
Болдоо
1 сарын өмнө
202.126.88.146
Сайхан *аах юм даа
Болдоо
1 сарын өмнө
202.126.88.146
Сайхан *аах юм даа