БАРИМТ: Б.МӨНХБАТ дарга ЭКСКАВАТОР, АВТОСАМОСВОЛ, АВТОБУСАНД 2 ТЭРБУМ 900 САЯ ТӨГРӨГ ҮРЖЭЭ !!!
Г.Нэргүй
Сэдэв, асуудал
/
1 жилийн өмнө

МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ийн даргаар Батмөнхийн Мөнхбат ажилладаг. Тэгвэл МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ийн дарга Б.МӨНХБАТ төсвийн мөнгөний зарцуулалтад хэрхэн хандаж байна вэ. Монгол Улсын ЗАСГИЙН ГАЗРЫН  2021 оны 02-р сарын 17-ны өдрийн 43-р тоот тогтоолд ТӨРИЙН болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагууд цар тахлын үед төсвийн мөнгө хэмнэх үүрэг өгсөн.

Тус тогтоолд  автомашин худалдан авалтыг зохион байгуулахгүй байх гэсэн заалт бий. Гэвч МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ийн дарга Б.Мөнхбат 2020-он буюу цар тахлын үеэс гадна ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ гарснаас хойш автомашин худалдан авах тендерүүдийг зарласаар байна. Түүний энэ үйлдэл нь ЗАСГИЙН ГАЗРЫН  43-Р ТОГТООЛТОЙ зөрчилдөж байна. 
 БАРИМТ НЭГ: МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ийн дарга Б.Мөнхбат 2021 оны 03-р сарын 26-ны өдөр МЯНГАНВАТТ ХХК-ийн захирал Х.Ганбаатартай харилцан тохиролцож 40-с 50 хүний суудалтай ДИЗЕЛЬ хөдөлгүүртэй ЛСК 6117 HT АВТОБУС худалдан авах гэрээ байгуулж Улсын төсвөөс 397 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ.

Баримт хоёр: Цар тахлын хүнд буюу 2021 оны 01-р сарын 14-ны өдөр  МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ийн дарга Б.Мөнхбат МАЙНС АП ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.ЧИНЗОРИГТ нар харилцан тохиролцож ГИДРО ЭКСКАВАТОР худалдан авах гэрээ байгуулж баталгаажуулжээ. Тус ГИДРО ЭКСКАВАТОРЫН худалдан авалтад  2 ТЭРБУМ ДӨРВӨН ЗУУН 49 САЯ төгрөг зарцуулж байна.

 

Баримт гурав: Цар тахлын хүнд буюу 2021 оны 03-р сарын 12-ны өдөр  МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ийн дарга Б.Мөнхбат НУТГИЙН БУЯН ГРУПП ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 15 САЯ төгрөгөөр АВТОСАМОСВОЛ худалдан авчээ.

Баримт дөрөв: Цар тахлын хүнд буюу 2021 оны 03-р сарын 12-ны өдөр  МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ийн дарга Б.Мөнхбат НАМДЕМҮН СЕРВИС ХХК-тай худалдан авах гэрээ байгуулж татвар төлөгчдийн мөнгөнөөс 39 САЯ төгрөгөөр мөн АВТОСАМОСВОЛ худалдан авчээ.

Энэхүү худалдан авалт нь нийт 2 тэрбум 900 сая төгрөг болжээ.
МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ийн дарга Б.Мөнхбатын энэ үйлдэл  ЗАСГИЙН ГАЗРЫН 43-р ТОГТООЛТОЙ зөрчилдөж байна. Иймд өндөр төсөвт  тендерүүдийн  худалдан авалтдаа Б.Мөнхбат дарга та тайлбар хийнэ үү?

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.