БАРИМТ: Э.БАТБАЯР дарга ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ТАВИЛГА ШҮҮГЭЭНД 3 ТЭРБУМ 250 САЯ төгрөг төсөвлөжээ
Г.Нэргүй
Сэдэв, асуудал
/
1 жилийн өмнө

 Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор ажилладаг ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН даргаар Э.БАТБАЯР  ажилладаг.  Тэгвэл ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН дарга Э.БАТБАЯР  гэх эрхэм төсвийн мөнгө хэмнэх тухай  ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛОО мөрдөж байна уу.   ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН удирдлагууд шилэн дансаа яагаад хөтлөхгүй байна вэ. 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН дарга Э.БАТБАЯР  та хуулийг дагаж мөрддөг юм уу гэж асуумаар. 
Цар тахлаас үүдэж УЛСЫН ТӨСӨВ хүндэрч байна гээд  МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 2021 оны 02-р сарын 17-ны өдөр 43-Р ТООТ ТОГТООЛ гаргаж төрийн байгууллагууд төсөв мөнгө хэмнэх үүрэг өгсөн. Түүнчлэн төрийн байгууллагууд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгийг хэрхэн зарцуулж буйгаа шилэн дансаар тайлагнадаг. Гэвч  ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН шилэн данс 2021 онд огт хөтлөлт хийгдсэнгүй.  Үүний ард  өндөр төсөвт тендерүүд зарлагдсаар байна.
 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН дарга Э.БАТБАЯР   2021 оны 02-р сарын 18-ны өдөр ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 3 ТЭРБУМ төгрөг төсөвлөжээ. 

Түүнчлэн 2021 оны 03-р сарын 26-ны өдөр ШҮҮХИЙН АРХИВТ НЯГТАРШУУЛСАН ШҮҮГЭЭ худалдан авах тендер зарлаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөнөөс 200 САЯ ТӨГРӨГ төсөвлөсөн байна.

Мөн 2021 оны 07-р сарын 01-ны өдөр ШҮҮГЧИЙН ТАВИЛГА ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 50 САЯ ТӨГРӨГ төсөвлөжээ.

 

Үргэлжлэл бий...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.