Л.Энх-Амгалан: МҮИС гэсэн нэрийг буцааж авна! Улстөрчдийн хүүхдэд боловсролын сангаас зээл ОЛГОХГҮЙ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
4 сарын өмнө

БШУЯ болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Иргэд, олон нийтийн хамгийн ихээр асууж буй ЭЕШ, хуваарь сонголт, боловсролын зээлийн сангаар олгогддог зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн асуудлаар дараах мэдээллийг өглөө. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хувьд дараах байр суурийг илэрхийллээ. 

Боловсролын зээлийн сан тэтгэлэг, тусламж, хөнгөлөлттэй зээл өгдөг. Ковид гарснаас хойш Боловсролын зээлийн сан нэлээд алдагдалтай явж байгаа. Нийт 147 мянган оюутны 11 хувь л Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, зээл авдаг. Энэ жил ковидтой хүнд байгаа, манай боловсролын салбараас нэлээд их мөнгө хүүхдийн мөнгөнд татагдаж байгаа ч гэсэн бид яг өмнөхөөрөө сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж өгнө. Өнөөдөр сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг 6146 оюутан байгаа. Мөн өндөр оноотой багш мэргэжлээр суралцах 1500 оюутан байдаг. Энэ хүмүүсийн төлбөрийг төлнө. Мөн гадаадын Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлбөрийг үргэлжлүүлэн олгоно.

Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол шилдэг 100-д ордог оюутнуудад нийт зээлийн сангийн 50 хувь зарцуулагдаж байна. 323-хан хүүхдэд 20 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Энэ хүүхдүүдийг судлаад үзэхээр нөгөө дарга нарын хүүхдүүд, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хүүхэд сурч байна гэсэн хардлага байгаа. Бид энэ бүх мэдээллийг өнөөдөр нийгэмд дэлгэж байна.

Албан тушаалын давуу байдлаа ашигласан хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхдийн төлбөрийг энэ зээлийн сангаас төлөхгүй. Одоо та бүхэн манай зээлийн сангаас ороод хэний хүүхэд аль сургуульд, ямар нөхцөлөөр сурч байгаа вэ гэдгийг нээлттэй харж болно.

Цаашдаа бид шилдэг 100-д ордог хүүхдийн сонголтыг хэн нэгэн даргаас, эрх мэдэл бүхий хүнээс шалтгаалахгүйгээр, эцэг эхчүүд, нийтийн хяналтын дор зохион байгуулна. Мөн манай яамнаас нийт оюутны 30 хувьд хүрэх зээлийн шинэ бүтээгдэхүүнийг ирэх хавраас гаргана.

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгтэй байхаар шийдвэрлэсэн. Маргааш Ерөнхийлөгч зарлиг гаргаж олон нийтэд мэдээлэл өгнө. Ингээд ирэх 7 хоногт бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг ямар нөхцөлтэй, хэнд олгох талаар мэдээллийг өгнө.

Нийт 18,6 мянган оюутан сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг. Тодруулбал, тэтгэлэг, буцалтгүй тусламж, багш мэргэжлээр суралцагч, Засгийн газрын хоорондын гэрээгээр суралцаж буй оюутнуудад төлбөрийн буцалтгүй тусламжийг үргэлжлүүлэн олгоно.

Дотоод зээлд нийт 10,200 оюутан хамрагдсан байна. Оюутны хөгжлийн зээлийг мөн олгоно.

Монгол Улсын Их сургууль /МУИС/ болон Монголын Үндэсний Их Сургуулийн /МҮИС/ хооронд нэрний маргаан үүсээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Орон нутгаас ирж буй элсэгчид Монголын ууган их сургууль болох Монгол Улсын Их Сургуультай андууран МҮИС-д элсэх тохиолдол ч гарсан байдаг. "Монголын Үндэсний Их Сургууль гэдэг нэрийг буцааж авна. Энэ нь хоёр үндэслэлтэй. Эхнийх нь Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээр дэлхийд гарахад их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн ихээр хойш нь татаж байгаа асуудал байна. Харин нөгөө нэг нь элсэж байгаа хүүхдүүдэд төөрөгдөл үүсэж байна. Энэ нэрийг МҮИС-ээс буцааж авна. Энэ бол Монголын төрийн өмч, ард түмний өмч юм. Улсын Их Хурал, Засгийн газарт өргөн барьсан. Монголын Үндэсний гэсэн нэр авахыг хориглож, мөн эрх зүйн зохицуулалт хийж байна" гэлээ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 сарын өмнө
192.82.83.87
Зөвөө!!!
Зочин
4 сарын өмнө
192.82.83.87
Зөвөө!!!
Зочин
4 сарын өмнө
192.82.83.87
Зөвөө!!!
Байгал
4 сарын өмнө
150.129.143.213
ХАРИН ТИЙМЭЭ МҮИС ГЭСЭН НЭРИЙГ ЯАГААД ЗӨВШӨӨРЧ ӨГҮҮЛСЭН ЮМ БОЛ ГЭЖБОДОЖ БАЙСАН ШҮҮ
173
4 сарын өмнө
203.91.115.46
Зөв шүү. Арай ахадсан нэр байсан юм аа.
173
4 сарын өмнө
203.91.115.46
Зөв шүү. Арай ахадсан нэр байсан юм аа.
Зочин
4 сарын өмнө
66.181.161.117
Төрийн байгууллагуудын нэр дээр гадаадад суралцадаг байдлыг халж бүгдийг нь э.ё.ш таар шийддэг болгох хэрэгтэй энд л бөөн авилга байгаа шүү үүнийг тэр бүр иргэд мэдэхгүй байдагаас болж энэ тэр баыгууллагын дарга нар төрийн зардлаар өөрийн хамаарал бүхий хүүхдүүдийг сургадаг шүү үүнийг таслан зогсоо
зочин
4 сарын өмнө
202.179.27.71
Мүис ч МУИС -н нэрийг ашиглаж их идсэн дээ.