МАКС ГАНБААГИЙН лоббинд Л.Халтар сайд өртөж Дарханы замын ТЕНДЕРИЙГ БУДЛИУЛЖ байгаа юм биш биз!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 сарын өмнө

Бухын дордохыг харж ҮНЭГ ТУРЖ ҮХНЭ гэсэн Монгол ардын зүйр үг бий. Үүн лугаа адил Дарханы замыг түргэхэн шиг ашиглалтад оруулчихвал онхол донхол үгүй толь шиг замаар хот хооронд зорчино доо гэж хүлээсээр бүтэн гурван жилийн нүүр үзлээ. Байдаггүй шүү. Үгүйсгэхгүй ээ... Бүтээн байгуулт хийгдэж л байна хөөрхий. Гэхдээ зарим газраа таны өмнөх шиг зарим газраа миний өмнөх шиг гэдэгчлэн шороотой, онхол донхолтой, шавартай замаар Дарханыхан явсаар донсолгоонд ТАВАН ЦУЛЫНХ НЬ БАЙР СОЛИГДОЖ гүйцсэн гэхэд хилсдэхгүй.

Эрэмдэг зэрэмдэг замын ажил дундуур нэр алдар нь тэнгэрт тулчихсан, баян таргандаа хахаж цацсан зарим нэг уяач нөхдүүд лобби хийж, шуналын шүлсээ үсчүүлээд явж байгаа бололтой. Говь-Алтайн аль л алттай, нүнжигтэй, шүншигтэй уул усыг ухаж баяжсан нөхдүүд Дарханы замын их мөнгөний ажилд бас л хавчуулагдчихсан байх нь анхаарал татав. Улаанбаатар Дархан чиглэлийн 204 км автозамын ажил САЙД ДАРГА НАРЫН МӨНГӨ УГААХ  хэрэгсэл болж хувирч буй магадлал байна. Дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто замын нэгдүгээр замын ажлыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач, Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын оролцоотой “Арж капитал” ХХК гүйцэтгэж байгаа. Гэтэл энэ багцийн ажил нь дуусаагүй. Өмнөх ажлаа дуусаагүй байж дараагийн ажилд оролцоно гээд ТЕНДЕРТ НЬ ШАЛГАРААГҮЙ БАЙЖ кемпээ байгуулчихсан байгаа.

ГОЛ БУДЛИАН....                                                                                   

Дарханы 204 км замыг дөрвөн эгнээ, хоёр урсгалтай болгон шинэчлэх ажлыг Зам тээврийн яамнаас 2019 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Замын ажлын явцыг тус яамны дарга, удирдлагууд шалгаж хяналт тавьж байх явцдаа БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас “ХАХУУЛЬ АВСАН” болох нь тогтоогдож улмаар ял шийтгүүлсэн бол тухайн компанийн гэрээг цуцалсан. Ингэснээр таван багц ажлын хоёр болон дөрөвдүгээр багцийн ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулахаар болсон.

2021 оны гуравдугаар сард тус хэсгийн ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг Зам тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран энэ оны гуравдугаар сард дахин зарласан. Харин өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалтын дүн гараагүй байна. Гэтэл ДААХГҮЙ НОХОЙ БУЛУУ ХУРААНА гэгчээр өмнөх ажлаа олигтой, бүрэн хийгээгүй байж хоёр дахь төслийг хийнэ гээд техник хэрэгсэлээ суурилуулж, хайрга, дайрга, бутлуурын үйлдвэрээ байгуулчихсан байна.

Гурван сард зарлагдсан тендерийн ХАРИУ ӨНӨӨДРИЙГ хүртэл гараагүй!!!

Хоёрдугаар багцын тендер шалгаруулалт өнөөг хүртэл шийдэгдээгүй. Гэтэл Маскийн Д.Ганбаатарын “Арж капитал”, болон “Макс роуд” зэрэг компаниуд энэ шалгаруулалтад тэнцчихсэн гээд АЖЛАА ЭХЛҮҮЛЭХ гэж байна. Яг энэ асуудлаар Зам тээврийн яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Тендер шалгаруулалтын дүн гараагүй” гэв. Тэгэхээр Д.Ганбаатар Зам тээврийн яамныхныг “ЛОББИДЧИХСОН” болж таарах нь. Мөнгөтэй, нэр алдартай хүн “АВЛИГА ӨГЧИХСӨН” юм биш биз дээ, арай!!.  Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан Дархан-Улаанбаатар хүртэлх 204 км автозамын хоёрдугаар багцын ажлыг гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлахад таван ААН оролцсон байна. Энэ тендерт оролцсон “Арж капитал” ХХК бусдаас 9 тэрбум төгрөгөөр илүү үнийн санал хүргүүлсэн аж. Тендерийг сонгон шалгаруулахдаа хамгийн бага үнийн дүн илгээсэн компанийг шалгаруулдаг.  Гэтэл АРЖ КАПИТАЛ гэх компани дураараа дургиж, ахиад дараагийн төсөлд оролцохоор ШУНАЛТАЖ байгаагийн цаана “ЭРХ МЭДЭЛТНИЙГ УУРГАЛЖ, АРГАЛЖ, ЗӨВШӨӨРҮҮЛСЭН” байж болзошгүй үйлдэл цухалзаж байгаа юм.

Дарханы замын ажлыг улсын төсвөөс бус гадны донор байгууллагын САНХҮҮЖИЛТЭЭР хэрэгжүүлж байгаа. Дарханаас-Улаанбаатар чиглэлийн нэг талын хоёр эгнээ зам бүхий таван багцийн ажлыг АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, нөгөө талын эгнээ бүхий таван багцийн ажлыг ЕВРОПИЙН СЭРГЭЭН БОСГОЛТЫН БАНК-ний хөрөнгөөр барьж байгаа. Европийн сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй төслийн нэгдүгээр багцад Гүйцэтгэгч: "Арж капитал” ХХК болон “М-Ойл Групп” ХХК-ийн нэгдлүүд хамтарч байгаа.  Барилгын талбайд 584 хүн хүч, 262 техник байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, гүүр хоолой,  суурийн ажлууд хийгдэж  байгаа нь  28 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдэг мэдээллийг холбогдох яамнаас өгсөн.  

Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батболд “Азийн хөгжлийн банк руу тендерийн шалгаруулалтын нэрсийг явуулсан. Бид нэрсийг зарлах боломжгүй” гэсэн юм.  Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй 2,4-р багц нь Хар модот даваанаас Урьхан хүртэлх 45.5 км, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх мөн 45.08 км нийт 90 гаруй км зам. Энэ замын төсөлд ШАЛГАРААГҮЙ КОМПАНИ ОРОЛЦОХООР бэлтгэлээ базааж байгаа нь АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 сарын өмнө
202.126.88.208
Олигтой бүтээж чадахгүй байж шуналтхаа дар шуламуудаа
Зочин
4 сарын өмнө
202.126.89.103
Ene 2 ertnii tunshuud shdee. Niilj hun zodno, niilj hun amitan hevleleer bumbugdunu. Haltaryn sanhuujuulegch
Зочин
4 сарын өмнө
202.9.47.40
олиггүйч барьж чадахгүй бэ шуналт