Хотын дарга Д.Сумъяабазараар 1,6 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ төлүүлье!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 сарын өмнө
 
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2021 онд тэмдэглэхгүй, олон цуглуулахгүй, бөөгнөрөл үүсгэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ дагуу 2021 оны Улсын баяр наадмын үйл ажиллагааг цуцалсан. Үндсэндээ тэмдэглээгүй гэж болно. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын А/503 тоот захирамжаар үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд 2021 оны 06 сарын 23-ний өдөр нэмэлт санхүүжилт гэсэн утгаар НЭГ ТЭРБУМ төгрөгийн гүйлгээг “Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ-руу шилжүүлсэн байна.
 
Дээрх байгууллагын данс руу мөн 2021 оны 07 дугаар сарын 08-ний өдөр “Урлаг соёлын салбар хороо дундын санхүүжилт” нэрээр 400 сая, урлагийн тоглолтын үлдэгдэл гэсэн утгатай 250 орчим сая төгрөгийн гүйлгээг хийжээ. Засгийн газрын тогтоол, шийдвэрийг зөрчиж ийнхүү 1,6 орчим ТЭРБУМ төгрөгийг нэг төрийн бус байгууллагад шилжүүлсэн байна. Дээрх байгууллага нь 2016 оны 02 дугаар сарын эхээр үүсгэн байгуулагдсан бөгөөд П.Дэнсмаа, З.Нямзул нарын оролцоо бүхий байгууллага юм. Байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийг мэдээллэр хангах, сурталчилан таниулах зорилго бүхий үйл ажиллагаа явуулна гэж заажээ. Шинэ жил болон Үндэсний их баяр наадам зэрэг ихээхэн төсөвтэй олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог нь анхаарал татаж байна. Тодруулбал 2020 оны улсын баяр наадмын “наадам найт” арга хэмжээнд оролцож 300 сая төгрөг авсан баримт нь байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.