Ч.Хүрэлбаатар гишүүн АЙДАСТАЙГАА нүүр тулж, ДАЙСАНТАЙГАА нэг тогооноос хоол идэх нь!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
8 сарын өмнө

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд гэсэн нэршлээр анх улстөрд томчуудын цүнх барьж улаан шугам давж орж ирсэн нөхөр бол өнөөгийн УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар. Тэрбээр МАН доторх шударга, чанга эдийн засагчдийн нэг. Тийм ч учраас элэгээрээ хэвтсэн эдийн засгийн гурван жилийн хугцаанд аятайхаан өргөөд босгочихсон нөхөр. Тийм ч учраас нам дотроо ТОМ ТОЛГОЙТОЙ, СЭХЛҮҮН ЯВДАГ байх.

Харин түүний улстөр дэхь ганц эрлэг нь олноо ЖЕНКО хэмээн алдаршсан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга. Мөнхийн дайснууд гэхэд ч болохоор. Дайсан ч юу байхав дээ, хөөрхий. Улстөрийн аянд дөрөө нийлэхгүй л байхгүй юу. Бодлого, үйл ажиллагааных нь эсрэг зүйл ярьж, санал зөрдөг гэхүү дээ. Тийм ч учраас өөрийнхөө захиалж бүрдүүлсэн Засгийн газарт Ч.Хүрэлбаатар гэнэтхэн тооноор ороод ирэхэд нь ихэд дургүйцэж мань хулгар зөвхөн түүнд зориулж дөрвөн удаа хориг тавьж байсан удаатай.

Монгол Улсын төрийн тэргүүн анх удаагаа л хувь хүнд, өөрт таалагддаггүй сайдад хандаж хориг тавьж байсан гэхээр энэ хоёр ямархан харилцаатай гарууд вэ гэдэг нь уншигдаж байгаа биз. Хүрлээ сайд ч мөчөөгөө тавихгүй их үцэлцсэн дээ, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг эдийн засгийн мэдлэггүй л гэнэ, төсвөө ойлгоогүй тууж явна, оффшороос нэг ч төгрөг орж ирээгүй л гэнэ... Гэтэл түүний хамгийн ихээр ҮЗЭН ЯДДАГ хорсолтон нь гэнэтхэн намын даргынх нь САЙН АХ болоод МАН-д шургаад ороод ирэхэд ихэр цочирдсон бололтой.

“Эсгий хийх газар нохой хэрэггүй”, МАН-д элсээд ороод ирвэл Увсад аваачиж ХИЧЭЭЛ ЗААНА гэгчлэн элдэвлэн хөөрхөөн чимхээд хаячихлаа... Яг үнэндээ мань хүн долоон удаа хориг тавиулсандаа өнөөг хүртэл гомдолтой явдаг бололтой. ЖЕНКО-г нээрэнгээсээ МАН-ын даргын зөвлөх болчихвий хэмээн үхтлээ айж, зүрх нь чичэрч яваа бололтойдог шүү.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.