Хааны хүү Батшугар ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН УЛИРАХ нь!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
4 сарын өмнө

Сонгуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 18, Хэнтий аймгийн 28-р тойргуудад НӨХӨН СОНГУУЛЬ-д оролцох нам эвслийнхэн нэр дэвшигчдээ тодрууллаа. Эрх баригч намынхан тохиролцооны дагуу цагтаа УЛСТӨРИЙН ТОД ҮЗЭГДЭЛ болж мандахдаа ХААН хэмээх нэр зүүж байсан МАХН-ын дарга асан Гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын Батшугарыг Сонгинохайрханд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эзэнгүй орхисон суудлын төлөө Хэнтий аймгийн өнөөгийн Засаг дарга Ц.Идэрбат нарын дэмжжээ.

Харин жинхэнэ тамгатай гэх С.Эрдэнийн Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүргийн 18-р тойрогт Нийслэлийн Засаг дарга асан, Улсын баатар Эрдэнийн Бат-Үүлийг сойсон бол Хэнтий аймагт авлигын хэргээр нэг хэсэг шалгуулж байсан “Мон-роуд” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамгайбаатарыг дахин сойжээ.

Эндээс хамгийн харамсалтай нэр дэвшигч бол Намбарын Энхбаярын Батшугар юм. Тэрбээр МАХН-ын гишүүн байхдаа тус дүүргээс 2020 оны УИХ-ын сонгууль, 2020 оны орон нутгийн сонгуулиудад мөн нэр дэвшээд ХАРАМСАЛТАЙГААР ӨВДӨГ ШОРООДОЖ байсан туйлын азгүй улстөрчийн угсаа залгамжлагч юм. Ямартай ч аавын дэмжлэг, хоёр намын тохиролцооны дагуу дахин нэг удаа нэр дэвших мандатаа ӨВӨРТӨЛСӨН  ч УЛСЫН БААТАРТАЙ барилдахаар аманд гарчихлаа.

Сонгинохайрханы энэ удаагийн нөхөн сонгуульд хотын намынхан нэлээд ач холбогдол өгч, их ч мөнгө хаях нь тодорхой. Гэхдээ аав, ээжийнхээ өврөөд гараагүй бацаан АРДЧИЛЛЫН АЛТАН ХАРААЦАЙГ дийлнэ гэдэг юу л бол. Э.Бат-Үүл баатрыг ялаад гараад ирвэл МАН-ынхан Э.Батшугар хүүд ёстой найр тавьж, хадаг бариад сөгдөнө. Чадахгүй бол бараг намаас хөөгдөж ч мэднэ. Ахин улстөрийн дэмжлэг авахгүй байх.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.