Үндэсний шилдэг 50 багш тодорлоо
.
Үйл явдал, Нийтлэл
/
2 жилийн өмнө
Цогтцэций сумын хоёрдугаар сургуулийн багш Б.Сувдаа Үндэсний шилдэг 50 багшийн нэгээр шалгарчээ
 
Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сан хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш шалгаруулалт амжилттай явагдаж, нэгдүгээр шатны шалгаруулалтын ялагч, Үндэсний шилдэг 50 багш тодорлоо.
 
Энэхүү шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 10 багшийн материалыг Дэлхийн шилдэг багш шалгаруулалтад илгээх юм.
 
Үндэсний шилдэг багш шалгаруулалтад Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс нийт 630 багш материалаа ирүүлснийг салбартаа манлайлагч, нэр хүнд бүхий 9 шүүгч хөндлөнгийн үнэлгээ хийн онооны эрэмбээр шалгаруулсан юм.
 
Үндэсний шилдэг 50 багшийн нэгээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дугаар сургуулийн Англи хэлний багш Бямбажавын Сувдаа шалгарчээ.
 
Шалгарсан багш нар хоёрдугаар шатанд өрсөлдөж Дэлхийн болон Монголын Багш нарын өдөр Үндэсний шилдэг 10 багш тодорно.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.