С.Оюунбилэг гэх эмэгтэйг толгой дээрээ гаргасан ТАЗ-ын дарга Б.Баатарзоригт ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 сарын өмнө

2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар төрийн 4147 байгууллагад 205,011 албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын тоо өмнөх онтой харьцуулахад 3,3 хувь (буюу 6548)-иар нэмэгдсэн нь иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, өргөжүүлэх зорилгоор эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдлын зарим анги, салбар шинээр байгуулагдаж, өргөжсөнтэй холбоотой. Мөн нийт төрийн албан хаагчдын 2 хувь нь улс төр, 10 хувь нь төрийн захиргааны, 22 хувь нь төрийн тусгай, 66 хувь нь төрийн үйлчилгээний ангилалд хамаарч байгаа аж. Төрийн албаны зөвлөл гэж нэг сөнөсөн газар байна. Улсын Их хурлын харьяа, төвсөөс цалинждаг хэрнээ төрийн албаны 2021 оны шалгалтаа авч чадаагүй. Учир нь шалгалт зохион байгуулах програмаа ашиглалтад оруулаагүй гэх тайлбар өгдөг.

Монгол төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хэрхэн ёс зүйтэй, мэргэжилдээ үнэнч, хууль дээдэлж байгааг энэ байгууллагын бодлого үйл ажиллагаанаас шууд хамааралтай ч Соёлын яам зэрэг төрийн томоохон байгууллагуудад хууль хэрэгжихгүй байна.

Жишээ нь Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг гэх эмэгтэйн хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байгаа үйлдэл ил цагаандаа гарчихсан. Төрийн албаны тухай хууль зөрчиж томилогдсон. Болоогүй ээ бас тэргүүн түшмэлийн сэнтийд заларчихсан байгаа. Түүнчлэн Аудитын газарт ажиллаж байхдаа өөрийн туслахаар ажиллуулж байсан эмэгтэйгээ төрийн хууль, Засгийн газрын тогтоол зөрчин байж шууд арын хаалгаар, эрх мэдлээ урвуулан ашиглаж албан тушаалд томилон, татвар төлөгчдийн мөнгөнөөс хоёр дахин цалинжиж байна. Мөн С.Алтангэрэл гэх эрэгтэйг 2021 оны 08 дугаар сарын 02-нд ажилд аваад, хоёр хоногийн дараа тушаал ахиулсан шийдвэр гаргасан.

Нүдэн дээр нь ийм хууль бус зүйл идэвхтэй өрнөж байхад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг дарга “сохор хүн” шиг чимээгүй байгаа нь санаатайгаар хууль зөрчсөн хэрэг болоод байна. Тэрбээр “Төрийн албанд ар, өврийн хаалгаар ордог байдлыг хална” хэмээн сүржин ярилцлага өгч байсан ч өнөөдрийг хүртэл энэ байдал өөрчлөгдөөгүй ба, улам дордчихлоо. Энэ мэтээр хууль зөрчсөн хүнд хариуцлага тооцож чадахгүй бол Төрийн албаны зөвлөл гэх сүржин нэртэй даржин байгууллага байгаад яах вэ. Б.Баатарзориг тэргүүтэй хүмүүсийг тэтгэвэрт нь суулгаж, энэ байгууллагыг ТАТАН БУУЛГАВАЛ таарна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 сарын өмнө
66.181.176.59
Халаад оронд нь өмгөөлөгч Л.Батжавыг болгоочээ МАН-ын хулгайчуудаа
Зочин
4 сарын өмнө
66.181.177.160
Төрийн албөны хууль нь Соёлын яаманд үйлчлэхгүй гээд заачихсан юм биш үү
Зочин
4 сарын өмнө
66.181.177.160
Төрийн албөны хууль нь Соёлын яаманд үйлчлэхгүй гээд заачихсан юм биш үү
Зочин
4 сарын өмнө
66.181.177.160
Төрийн албөны хууль нь Соёлын яаманд үйлчлэхгүй гээд заачихсан юм биш үү
Зочин
4 сарын өмнө
192.82.90.124
Баатарзориг бол төрийн албыг улс төржилтийн алба болгож байгаа МАН ын буруу бодлогыг хамгаалах захиалгат нөхөр
Зочин
4 сарын өмнө
192.82.90.124
Баатарзориг бол төрийн албыг улс төржилтийн алба болгож байгаа МАН ын буруу бодлогыг хамгаалах захиалгат нөхөр
Зочин
4 сарын өмнө
192.82.90.124
Баатарзориг бол төрийн албыг улс төржилтийн алба болгож байгаа МАН ын буруу бодлогыг хамгаалах захиалгат нөхөр
Зочин
4 сарын өмнө
103.57.95.249
Энэ Оюунбилэг гэдэг авгай чинь Ц.Нямдоржийн өврөөр дамжсан авгай гэж яригдах юм билээ. Хууль зөрчиж өдий төдий үйлдэл хийж байгаач огтхон ч улайхгүй байгааг бодоход үнэн байх шүү.
Зочин
4 сарын өмнө
202.126.89.149
Энэ МАНгар хүүхэн МАН-ын улстөрийн томилгоо. МАН хэзээ ч бүтэхгүй бөгөөд засрахгүй ээ.
Ц.Б
2 сарын өмнө
162.158.165.179
Төрийн алба жил бүр нүдэ дээр л улам дордоод байх юмоо.
Зочин
1 сарын өмнө
172.69.252.143
хууль гууль болсон цаг үе