БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ хамтын ажиллагаа өргөжиж байна
.
Үйл явдал
/
8 сарын өмнө
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атеш Заферийн хамт /2021.09.04-05/ Дорноговь аймагт ажиллаж байна.
 
Тэрээр Бүгд найрамдах Турк улсын Элчин сайд Зафер Атеш, ТИКА олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Устаөмэр Эмрах нарыг аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдтэй танилцуулж, ТИКА олон улсын байгууллагаас Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урлаг танхимыг засварлан тохижуулж, мөн 13 дугаар цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбайг барьж өгөхөөр боллоо.
 
Манай аймаг Бүгд найрамдах Турк улстай найрамдалт хамтын ажиллагаатай бөгөөд цаашид боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.