Төв аймгийн Аргалант суман дахь сүүний кластерын стандарт загварын фермтэй танилцлаа
.
Үйл явдал
/
8 сарын өмнө
Өнөөдөр Ж.Батжаргал гишүүний хамт Төв аймгийн Аргалант суман дахь сүүний кластерын стандарт загварын фермтэй танилцаж дараа нь ХХААХҮ-ийн сайд болон тус яамны холбогдох газрын дарга нартай уулзаж Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд шаардлагатай байгаа арга хэмжээ, санхүүжилтийн талаар ярилцаж санал боловсруулан ЗГ, УИХ-д өргөн барихаар боллоо.
 
Манай улсын 3 хүн тутмын 1 нь хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хамааралтай. Гэвч өнөөдрийн байдлаар ДНБ-ий дөнгөж 4.1 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Энэ нь ажиллаад ажиллаад олж байгаа орлого нь бага гэсэн үг.
 
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу сүүн бүтээгдэхүүний 67, хүнсний ногооны 60, өндөгний 51 хувийг дотоодоосоо хангаж байна. Махны хэрэглээг 100 хувь хангаж байгаа нь сайшаалтай ч бэлчээрийн даац хэтрэлт, эдийн засгийн эргэлт сул зэрэг дутагдлууд бий.
 
Тиймээс бид хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, массыг хамарсан ажлын байраа нэмэгдүүлэх, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах зайлшгүй шаардлага байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх хувийг эргэн төлөгддөггүй барилга байгууламжид зарцуулахаас илүүтэй баялаг бүтээгчдээ дэмжсэн, ажлын байр бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтад зарцуулдаг баймаар байна.
 
Бид саналаа нэгтгэн 2020-2024 онд хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгах юм.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.