Л.Энх-Амгалан: Үнэндээ ажилдаа СЭТГЭЛТЭЙ, ЗҮТГЭЛТЭЙ ЦӨӨН ХҮНИЙ НУРУУН ДЭЭР төрийн ажил явж байгаа
.
Ярилцлага, Үйл явдал
/
2 жилийн өмнө

 БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Төрийн албаны зөвлөлийг ихээхэн шүүмжилжээ. Тодруулбал тэрбээр цахим хуудаснаа "Улстөрийн шалтгаанаар ажлаас халагддаг мянга мянган төрийн ядарсан албан хаагчдынхаа төлөө юу ч дуугардаггүй мөртлөө яамдын угжны хурга шиг болсон задарсан, ялзарсан түшмэдийг өмөөрч шинэчлэлийн өмнө чөдөр тушаа, бул хар чулуу шиг хөндөлсдөг хоёр нүүртэй Төрийн албаны зөвлөл болжээ.

Миний бие УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа төрийн албаны шинэчлэлийн гол эрхзүйн орчныг хийж өгсөн. Сайд болоод энэ шинэчлэлийг яамнаасаа эхэлье гэж зориглосон. Үнэндээ ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй цөөн хүний нуруун дээр төрийн ажил явж байгаа. Ажил хийдэггүй хүмүүсийг Монголын төр тэжээх ёсгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө.

Бүтцийн өөрчлөлт хийж чадварлаг багтай ажиллахыг Монгол Улсын Засгийн газар дэмжсэн байхад Төрийн албаны зөвлөлийн түшмэдүүд шинэчлэлийнхээ эсрэг байгаад суурьтай байгаад харамсаж байна.

Сонгууль бүрийн дараа улстөрийн шалтгаанаар халагддаг мянга мянган иргэдийнхээ төлөө юу ч дуугардаггүй байж шинэчлэл хийе гэхээр яамдын угжны хурга шиг дарга нарыг өмөөрч Төрийн албаны шинэчлэлийн өмнө бул чулуу шиг хөндөлсдөг байж таарахгүй.

Монгол төрийн албанаас шалгалт авсан, сорилт болсон цаг үед бид амьдарч байна. Ковидын үед 30 хувиар ажиллаад үлдсэн нь зайнаас ажиллаж болдогийг бид мэдэрлээ. Магадгүй төрийн албаны зарим үйлчилгээ цахим болсноор авилга хүнд суртал багассан. Иргэд ийм боломж байдаг юм байна гэдгийг мэдэрсэн.

Төрийн алба бол цомхон чадварлаг байх ёстой гэж боддог. Боловсрол, шинжлэх ухааны яам гэхэд 12 газартай байсныг нэгтгээд 8 газартай, 120 орчим хүнтэй байсныг 88 болгох бүтэц батлуулсан. Яамд, агентлагууд бодлогын гэхээс илүү хэрэгжүүлэгч болсон. Манай яам гэхэд ихэнх цагаа тендер шалгаруулахад зарцуулдаг байсан.

Тийм учраас яам нь яг бодлогын яам шиг ажиллаад хэрэгжүүлэгч агентлаг нь тусдаа ажиллах нь зөв гэдэг үндэслэлээр бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Энэ дээр Төрийн албаны зөвлөл манлайлж оролцох байх гэж ойлгосон ч цагаа тулахаар өөр юм байна. Харамсалтай нь Төрийн албаны зөвлөл нь өөрөө яамыг цомхон чадварлаг багаар ажиллуулах хүсэлгүй. Уг нь энэ цомхон чадварлаг болгох шинэчлэл бол яамдын түүхэнд хийгдэж байгаа анхных нь. Гэтэл манлайлж оролцох ёстой Төрийн албаны зөвлөл нь эсрэг байр суурьтай байгаад үнэхээр харамсаж байна.

Төрийн албаны зөвлөлийг Монголын төрийг цомхон, чадварлаг байлгахын төлөө сэтгэл, зүрхтэй байх юм бодсон чинь шинэчлэлийг дэмжих биш шинэчлэлийн чөдөр тушаа болоод сууж байдаг хүмүүс юм байна. Дахин хэлэхэд ажил хийдэггүй хүмүүсийг Монголын төр тэжээх ёсгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах ёстой" гэсэн байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
103.212.116.251
Баатарзориг гэгчийг зайлуулах хэрэгтэй. Одоо болно ш дээ. МАН-ын бодлого, томилгоо гэж хэнд ч ойлгомжтой завхрал. МАН-д шинэчлэл хийж байж ажил урагшаа явна. Энх-Амгалан маш зөв ажиллаж байгааг ард түмэн харж байна. Нам нь дэмжихгүй аягүй бол хална гээд сууж байгаадаа. Яалтай билээ.
Зочин
2 жилийн өмнө
103.212.116.251
Яамдаар дүүрэн цүнх баригч, сонгуулийн сурталчилгааны нөхөд. Заримд нь зориулсан ажил хийдэггүй алба олон байгаа. Яамдын төрийн албан хаагчдад шударга аттестатчлал хэрэгтэй. Иргэдийн төлөөлөл, оролцоотой хийх ёстой шүү.
Irgen
2 жилийн өмнө
2600:8802:3908:6000:99dc:71ea:288:b8d2
Ene hyn shig ajil hiideg erunhii saidtai boloh yumsan daa.yag ynen hellee turion albnii zublul gedeg togloomiin baiguullagiig byren uurchluh heregtei
Зочин
2 жилийн өмнө
202.55.188.45
Хувийн хэвшилд ажиллаж байсан хүн шиг дугарчээ Үнэхээр төрийн ажил хийдэг цөөн хүний нуруун дээр явж байгаа Онцлог нь энэ хар ажлыг нь хийдэг нугалдаг хүмүүсийг хэзээ ч дээш нь албан тушаал өгсөөдгүй Дээшлүүлэхээр ажил нь унах гээд байдаг юмуу эсвэл долоогчийн ажлыг муу хийдэг байх гэж боддог доо
Itgel naidvar
2 жилийн өмнө
103.10.22.9
Enkhamgalan said zuv ajlaa jiij bgaa demjij bgaa shuu zorigtoi uurchilleh tsag bolson amjilt husey
Зочин
2 жилийн өмнө
122.201.22.245
Яг үнэн. Одоо энэ төрийн бүхий л салбар, байгууллагад шургалсан худлаа их ярихаас цаашгүй, цүнх баригч хурганцаруудыг цэвэрлэмээр болжээ.
Зочин
2 жилийн өмнө
64.119.21.226
Ёстой үнэн шүү. Ажлын гүйцэтгэл сайтай хүндээ л ажил даалгаад байдаг. Нөгөө хийх ёстой хүн нь чадваргүй гараас нь юу ч гарахгүй. Хийсэн юм нь хачин юм. …. Үнэхээх үнэн шүш
Зочин
2 жилийн өмнө
43.242.243.143
Байгууллага нэгж дээр ч адилхан. Жишээ нь сургууль дээр хэн арай зөөлөн чихтэй, хариуцлагатайд нь хамаг ачаагаа үүрүүлчихдэг. Та л хийнэ, та л чадна гэж цаасан малгай өмсгөчихдөг. Үнэндээ залхдаг. Хариуцлагатай байгаагийнхаа төлөө яллуулаад байгаа ч юм шиг. Гэсэн атлаа цалин урамшуулал хийдэггүй, хийдүүлдэг нөхөдтэй ижилхэн л авдаг.
Зочин
2 жилийн өмнө
66.181.161.33
Сайд аа өөрчлөлт хийж байгаад талархаж байна. Хөдөөний сургуулийн 00 асуудалын санхүүг шалгаарай. Баярсайхан гэх гишүүн хариуцаж бгаа юм бна лээ. Хаа ажилласан газараа хор хутгаж маш их мөнгөний шуналтай эмэгтэй шүү.
Зочин
2 жилийн өмнө
66.181.161.33
Баярсайхан гишүүн боловсролын яаманд хор хутгаж хөдөөгийн сургуулийн 00 мөнгө идэж бга шүү. Маш их шуналтай эмэгтэй. Та төсөлийн шалгаарай.
Зочин
2 жилийн өмнө
66.181.161.33
Баярсайхан гишүүн боловсролын яаманд хор хутгаж хөдөөгийн сургуулийн 00 мөнгө идэж бга шүү. Маш их шуналтай эмэгтэй. Та төсөлийн шалгаарай.
Зочин
2 жилийн өмнө
202.9.47.39
Төрийн албанд шургалсан нам, дарга дагасан хүмүүсийн муу нөлөө ажилтнуудын ажлын хариуцлага, зан төлөвт их нөлөөлдөг. Долигнуур дээрэлхүү хов хөөцөлдсөн хүмүүс л дэндүү их боллоо.
Зочин
2 жилийн өмнө
139.5.218.188
Зөв.
Ганбаатар
2 жилийн өмнө
139.5.218.188
Энэ сайдын ярьж байгаа үнэн бодитой. Төрийн албаны удирдлагыг солих цаг болсон. Төрийн алба цомхон чадварлаг ажилтантай байх хэрэгтэй. Одоо цаг нөхцөөсөн чадваргүй дэндүү олон ажилтантай болсон. Дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газраар ороод үзээрэй. Ажилтай дүр үзүүлсэн аар саар юмс ярьсан хүмүүс сууж л байна.
Зочин
2 жилийн өмнө
202.179.25.57
Үнэн шүү агентлагуудын мэргэжилтнүүд гэж ямар ч мэдлэг чадваргүй арын хаалганы хүмүүс л байдаг. Жнь: БШУЯ-нд Орос хэл хариуцсан мэргэжилтэн байдаггүй / хэн нэгэн нь давхар хариуцдаг/, Боловсролын хүрээлэнд гадаад хэлний мэргэжилтэн байдаг боловч Орос хэлний мэдлэг маруухан, БҮТ-ийн СӨБ ,хариуцсан мэргэжилтэн нь орос хэлийг давхар хариуцдаг / ОХУ-д СӨБ- ийн чиглэлээр төгссөн учир/, БМДИ- ийн орос хэл хариуцсан мэргэжилтэн нь ЕБС-ийн сургалтын талаар ойлголт хангалтгүй байх жишээтэй. Ийм ч учраас Боловсролын хуулийн төсөлд заавал судлах хичээлийн тооноос Орос хэлний хичээл хасагдсан болов уу.
Зочин
2 жилийн өмнө
192.82.84.39
Яг үнэн шүү. Төрийн алба чадвартай, сэтгэлтэй, хариуцлагатай ажилтантай байх хэрэгтэй. Энх-Амгалан сайд ажлаа сайн хийж байгааг ард түмэн харж байгаа.Төрд ийм хүмүүс олон болоосой.
Зочин
2 жилийн өмнө
192.82.84.39
Яг үнэн шүү. Төрийн алба чадвартай, сэтгэлтэй, хариуцлагатай ажилтантай байх хэрэгтэй. Энх-Амгалан сайд ажлаа сайн хийж байгааг ард түмэн харж байгаа.Төрд ийм хүмүүс олон болоосой.
Зочин
2 жилийн өмнө
192.82.84.39
Яг үнэн шүү. Төрийн алба чадвартай, сэтгэлтэй, хариуцлагатай ажилтантай байх хэрэгтэй. Энх-Амгалан сайд ажлаа сайн хийж байгааг ард түмэн харж байгаа.Төрд ийм хүмүүс олон болоосой.
Ganbold.D
2 жилийн өмнө
202.9.47.8
Mash zuv, shudraga hun said bolsond ard tumen mash undur setgegdeltei bna shuu.
ББР
2 жилийн өмнө
150.129.143.248
Бүтцээ маш оновчтой болгож батлаад бүх албан тушаалд мерит сонгон шалгаруулалт хийж ажил хийдэг чаддаг хүмүүсээ томилоосой. Үл бүтэх нөхөд төрийн албаны хуулиар хамгаалуулаад шимэгчлэн амьдарч байгааг өөрчлөөсэй.
ББР
2 жилийн өмнө
150.129.143.248
Бүтцээ маш оновчтой болгож батлаад бүх албан тушаалд мерит сонгон шалгаруулалт хийж ажил хийдэг чаддаг хүмүүсээ томилоосой. Үл бүтэх нөхөд төрийн албаны хуулиар хамгаалуулаад шимэгчлэн амьдарч байгааг өөрчлөөсэй.
Зочин
2 жилийн өмнө
139.5.218.36
Зөв,олон яамдыг нэгтгэж,олон сайд,дэд сайд,агэнтлагыг цөөл
зочин
2 жилийн өмнө
202.179.27.154
Төрийн яамдын бүтэц цомхон чадварлаг, ажил хийдэг хүмүүстэй байх нь зөвөө. Төрийн албаны дарга, ажилтнуудыг нь өөрчилж шинээр ажлаа мэддэг хүмүүсийг оруулж ажиллах хэрэгтэй. Бүгд л даргын талын хүмүүс байх шиг харагддаг. Баатарзориг дарга, Пүрэвдавга гэх мэт хүмүүсийг солих нь зөвөө
зочин
2 жилийн өмнө
202.179.27.154
Төрийн яамдын бүтэц цомхон чадварлаг, ажил хийдэг хүмүүстэй байх нь зөвөө. Төрийн албаны дарга, ажилтнуудыг нь өөрчилж шинээр ажлаа мэддэг хүмүүсийг оруулж ажиллах хэрэгтэй. Бүгд л даргын талын хүмүүс байх шиг харагддаг. Баатарзориг дарга, Пүрэвдавга гэх мэт хүмүүсийг солих нь зөвөө
зочин
2 жилийн өмнө
202.179.27.154
Төрийн яамдын бүтэц цомхон чадварлаг, ажил хийдэг хүмүүстэй байх нь зөвөө. Төрийн албаны дарга, ажилтнуудыг нь өөрчилж шинээр ажлаа мэддэг хүмүүсийг оруулж ажиллах хэрэгтэй. Бүгд л даргын талын хүмүүс байх шиг харагддаг. Баатарзориг дарга, Пүрэвдавга гэх мэт хүмүүсийг солих нь зөвөө
Зочин
2 жилийн өмнө
202.126.89.34
Яг үнэндээ төрийн алба хаагчдын ихэнх нь чадваргүй мэргэжлийн бус шахааны юмнууд бдг. Тэд бол ажил хийдэггүй дарга нарынхаа бөгс долоож амьдардаг. Энэ бол нийтлэг үзэгдэл шүү. Тийм болхоор төрийн албанд томоохон цэвэрлэгээ хийх болсон Энхамгалан сайд үүнийг маш сайн олж харсан бна. Бүх сайд дарга нар энэ жишгээр орон тоог багасгаж төсвийн мөнгиыг хэмнэж ковидын үеийн эдийн засгийг сэргээх боломжтойг ойлгоосой
Яг үнэн. Байгууллага хүртэл цөөн хэдэн сэтгэлтэй хүний нуруун дээр явдаг. Хэсэг нь ажил хийсэн дүр
2 жилийн өмнө
202.126.88.168
Зочин
Яг үнэн. Байгууллага хүртэл цөөн хэдэн сэтгэлтэй хүний нуруун дээр явдаг. Хэсэг нь ажил хийсэн дүр
2 жилийн өмнө
202.126.88.168
Зочин
irgen
2 жилийн өмнө
202.9.41.86
Yam tamgiin chadvargui uomnuudaas bolj ard tumen hohirch bn.Dornogovi aimag UB.aimaguud ruu cheleetei yvuulahgui.huuchin muu avtobusaar uilchilj bhaar haldvar hamgaalaliin deglemtei aytai tuhtai Suudliin vagon horiod ymar geechiin teneg ZD tai bolchihvoo.Yaj bodson ch vagon n denduu chanar.uilchilgee davuu bizde.Uuniig setgeh chadvargui Tsunh barigchid baih uom.UOK ch gesen Sainshand UB iin vagon yvuulah talaar ajillaasai.Avtobus yvj boldog vagon yvj boldoggui teneg ZD gaa zailuul.Ajliin saaduud.
Зочин
2 жилийн өмнө
66.181.188.50
Үнэн шүү. Төрийн албанд ажил хийдэггүй ахлах дарганцар маш олон болж албан хаагчид олон даргын дарамт ихсэж ажиллах хандлага нь ажилдаа биш даргадаа чиглэсэн болж өөрчлөгдөж байна.
Болор
2 жилийн өмнө
66.181.188.125
Яг зөв мэргэжлийн сургуулийг нь төгссөн энгийн нэгэн хүмүүс өчнөөн атал ангууч нтр гд бгаа өөр бас бус зөндөө хүмүүс бгаа болих хэрэгтэй ийм бдалтай улс хөгжихгүй гэдгийг ойлгуулах цаг болсон тэмцэнэ дэмжина таныг
Зочин
2 жилийн өмнө
202.126.90.65
Ер нь төрийн албаны зөвлөл ч гэлтгүй, төрөөс санхүүждэг бүх байгууллага толгой нь томдоод байна. БШУЯ-ы харъя байгууллагууддаа анхаарал хандуулж өгнө үү. Жишээ нь их сургуулиуд, АШУҮИС лав багшийнх нь ачаалал ихсээд, тоо нь цөөрөөд, нэг ангийнх нь оюутны тоо олшроод, сургалтын чанар унаад байгаа мөртлөө захиргааных нь бүтэц, зөвлөлүүдийнх нь бүрэлдэхүүн томроод л байгаа
Зочиноо
2 жилийн өмнө
202.21.107.111
Төрийн албаны зөвлөлийн дарга Баатарзориг зайлуулах хэрэгтэй. Өөрөө улс төржөөд хөдөлдөггүй хөгийн новш. Шударга хүн зөндөөн л байна.
Зочин
2 жилийн өмнө
150.129.143.147
Эрх мэдлийн суудал л хэрэгтэй болохоос эх орон гэсэн сэтгэлгүй үр хүүхдээ гадаадад амьдруулна гэсэн бүхэл бүтэн гадаад төгсгөгчид тэнэгчид бий болжээ
Зочин
2 жилийн өмнө
202.126.89.114
Естой зөв
Зочин
2 жилийн өмнө
202.126.88.198
Төрийн алба гээд яриад бн.Бас мэргэжлийн урлагын байгуулага театр чуулгууд байна бас эхнээсээ сөнөж эхэлсэн байна. Азидаа номер нэгд ордог байсан Дуурийн театр одоо бүр дуусчихлаа. Хөдөө орон нутгтйн сумын клуб ч ийм менежмент ийм удирдлагатай байхгүй шүү. Төвшинтөгс гэх дуучин нэртэй гэх нэг нөхөр Дарханы театрыг нураасан одоо Дуурын театрыг нураалаа. Төр засаг нь бүр сохочээ. Энэ мэтийн хоосон толгойнуудаа зайлуулж шалгамаар юм. Өөрийн ах дүү хамаатан садан гэх нэрийн доор театрыг нурааж идэж дуусгаж бн.
Зочин
2 жилийн өмнө
202.126.88.198
Төрийн алба гээд яриад бн.Бас мэргэжлийн урлагын байгуулага театр чуулгууд байна бас эхнээсээ сөнөж эхэлсэн байна. Азидаа номер нэгд ордог байсан Дуурийн театр одоо бүр дуусчихлаа. Хөдөө орон нутгтйн сумын клуб ч ийм менежмент ийм удирдлагатай байхгүй шүү. Төвшинтөгс гэх дуучин нэртэй гэх нэг нөхөр Дарханы театрыг нураасан одоо Дуурын театрыг нураалаа. Төр засаг нь бүр сохочээ. Энэ мэтийн хоосон толгойнуудаа зайлуулж шалгамаар юм. Өөрийн ах дүү хамаатан садан гэх нэрийн доор театрыг нурааж идэж дуусгаж бн.
Зочин
2 жилийн өмнө
66.181.186.254
Хорин жил төрийн албанд зүтгэчээд хошногоо арчиж чадкуу 20 бацаанд загнуулж яваа ядарсан төрийн албан хаагчаа мэдэрлээ.