“БАГАНУУР" ХК олон улсын стандарт хэрэгжүүлэгч байгууллага боллоо
.
Үйл явдал, Нийтлэл
/
8 сарын өмнө

Уул уурхайн компаниудын хамгийн чухал зорилтуудын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хангах явдал. “Багануур” ХК нь өдөр тутмын үйл ажиллагаандаа уурхайчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж, ажлын байрны эрсдэлийг бууруулж, аюулгүй ажиллагаагаа сайжруулсаар ирсэн.

Тэгвэл Францын Олон Улсын аудитын “Афнор” групп “Багануур” ХК-д ISO 45001:2018 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын баталгаажуулалтын гэрчилгээг олголоо. Энэ нь уул уурхайн салбартаа анхдагчдын нэг болж байна. Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 45001:2018 стандартын гэрчилгээг авснаар компанийн үйл ажиллагаа, менежментийн тогтолцоо сайжирч нийт ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх мэдлэг дээшилж “vision zero” буюу ослыг тэглэхэд томоохон алхам болж буй юм.

Энэхүү гэрчилгээг авах нь стандартыг нэвтрүүлэх ажлын эхлэл бөгөөд цаашид жил бүр стандартын хэрэгжилтээ шалгуулан баталгаажуулах юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.