БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд мах, малын экспортыг нэмэгдүүлэхийн тулд 4 аймагт мах боловсруулах үйлдвэр байгуулагдахаар болсны нэгийг Булган аймагт байгуулахаар боллоо.
Үйлдвэрийн хувьд 10 га газар төлөвлөгдсөн бөгөөд өдөртөө 200 орчим бод, 1000 орчим бог малыг борлуулах хэмжээний хүчин чадалтай байх юм. Мөн Булган аймагт Тэжээлийн үйлдвэр барих асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.