Ковидоор өвдсөн хүүхдээ асарч байгаа цагдаагийн алба хаагчийг АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ хэмээн ЦАЛИНГ НЬ ХАСЧЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 сарын өмнө

Дэлхий нийтийг хамраад буй Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажил Монгол улсын Засгийн газар, УОК, ард иргэд бүгд л идэвхийлэн оролцож байна.  Хичээл сургууль цуглаж олон нийтийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд коронагийн халдварт өртөх нэмэгдсэн. Ковидын халдвар авсан хүүхдээ асарч буй цагдаагийн байгууллагын нэгэн эмэгтэйн цалинг бодоогүй аж. Энэ үйлдэл одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын тогтоолыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Тодруулбал, 

2019 оны 01 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол гаргасан. Энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буй.

2020 оны 01 сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар шинэ короновирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүнд, амьсгалын замсын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, эх эсвэл асран хамгаалагчдад 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч даалгах шийдвэр гаргасан.

Тэрчлэн 2020 оны 04 сард баталсан КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хуульд

7.1.16.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд ажлын тусгай горимоор томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх;

7.1.21.коронавирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх, хуульд заасан аргаар таслан зогсоох;

7.1.22.цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

11 дүгээр зүйл.Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, арга хэмжээнд тавих шаардлага бүлэгт

11.1.6.коронавирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй иргэний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, иргэний хувийн болон гэр бүлийн нууцыг задруулахаас сэргийлэх, аливаа байдлаар ялгаварлан гадуурхагдах, нэр төрийг нь гутаан доромжлох нөхцөлд хүргэхгүй байх зэрэг заалтуудыг зөрчсөн байна.

100 жилийн түүхтэй Цагдаагийн байгууллага ойн тэмдэглэх нэрийдлээр алба хаагч нэг бүрээсээ нэг өдрийн цалинг нь шууд өөрөөс нь ч асуулгүй татаж авсан.  Гэвч уг байгууллага хүний эрхийн төлөө ажилладаггүй бололтой. Жишээ нь ковидоор өвдсөн хүүхдээ асарч буй эмэгтэйн цалинг АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ гэх шалтгаанаар бодоогүй гэсэн мэдээллийг алба хаагч нь өөрөө олон нийтийн сүлжээнд ил болголоо. Өвчин зовлон гэдэг хэлж ирдэггүй гэдгийг 100 жилийн түүхтэй ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР УХААРДАГГҮЙ бололтой хөөрхий.

 


Сэтгэгдэл хаасан.