Чингэлэгтэй нүүрс солилцох гаалийн талбай ашиглалтад орсноор цагаан хаданд төвлөрсөн 9.6 сая тонн нүүрсний дийлэнх хэсгийг гаргана
.
Үйл явдал
/
8 сарын өмнө
Сангийн сайд Б.Жавхлан чингэлэгтэй нүүрс солилцох гаалийн талбайн бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө. 
 
Тэрбээр "Гашуунсухайт боомт манай улсын нүүрсний экспортын 60 хувийг, зарим жилд 70 хувийг хангадаг. Харамсалтай нь өмнөх жилүүдтэй харьцуулахад үйл ажиллагаа нь бараг зогсоод байна. Тус боомтод томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа.
 
Цагаан хад дахь нүүрс ачиж буулгах гаалийн талбайгаас тусад нь чингэлэгтэй нүүрс солилцох гаалийн талбайн бүтээн байгуулалтын ажил сүүлийн 50 гаруй хоногийн хугацаанд хийгдэж, туршилт амжилттай дууслаа. 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан.
 
Манай жолооч нар чингэлэгтэй нүүрсийг тус талбайд буулгана. БНХАУ-ын талаас хоосон чиргүүлтэй машин орж ирээд, жолооч нар хоорондоо контакт үүсгэхгүйгээр буюу монгол жолооч нар хил давахгүй, БНХАУ-ын жолооч нар машинаасаа буухгүйгээр чингэлэгтэй нүүрсийг ачуулаад гаргах нүүрс солилцооны шинэ нөхцөл бүрдэнэ. 
 
Тухайн талбай ашиглалтад ороод бидний тооцооллоор ажиллах юм бол Цагаан хаданд төвлөрсөн байгаа 9.6 сая тонн нүүрсний дийлэнх хэсгийг гаргаад, ирэх онд Гашуунсухайт боомтоор өмнөх жилүүдэд гаргаж байсан хэмжээнд нүүрсээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа" гэв.
 
 
Эх сурвалж: iKon.mn Т.ӨЛЗИЙБАЯР

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.