96 жилийн түүхтэй Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуульд ажиллав
.
Үйл явдал
/
8 сарын өмнө
БШУ-ны сайд болон газар хэлтсийн дарга нар Булган аймагт ажиллаж байна.
 
Томилолтынхоо хүрээнд Хутаг-Өндөр сумын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Хутаг-Өндөр сумын сургууль 1925 онд байгуулагдсан. 96 жилийн түүхтэй. Сумын төвийн сургуулиас гадна багийн төвийн хоёр бага сургуульд нийт мянга орчим сурагч суралцаж байна. 2021-2022 оны хичээлийн жил 9 сарын 6-ны өдөр хосолмол байдлаар эхэлсэн. Хичээл эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 2 багш, 12 хүүхэд өвчилж тусгаарлагдсан байна.
 
Хутаг-Өндөр сумын хэмжээнд дотуур байранд амьдрах шаардлагатай малчин өрхийн 337 сурагч байдаг боловч багтаамжаасаа хамааран 100 гаруй хүүхэд л дотуур байранд хамрагдаж байна. Үлдсэн 200 хүүхэд сумын төвд байдаг ах дүү, хамаатан садныхаа гэрт амьдарч хичээл сургуульдаа хамрагдаж байна. Салбарын сайд ирэх оны төсөвт тусгаж дотуур байрны асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
 
Тус сум цэцэрлэгийн насны 300 гаруй хүүхэдтэй. Энэ хичээлийн жилд 5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулсан байна. 1 тэрбум орчим төгрөгийн төсөвт өртөгтэй шинэ цэцэрлэг баригдаж байгаа боловч санхүүжилт дутжээ. Үлдэгдэл санхүүжилтийн асуудлыг ирэх онд шийдвэрлэснээр хамран сургалт нэмэгдэх боломж бүрдэж байна. Мөн малчдын хүүхдүүдийг явуулын цэцэрлэгт хамруулах зорилгоор 2 гэр бүхий 1 багц гэр цэцэрлэг, сургуульд 500 ном олгохоор боллоо.
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.