Багануурын уурхай өчигдрийн байдлаар 344.7 мянган тонн БЭЛЭН НҮҮРСНИЙ нөөцтэй байна
.
Үйл явдал, Нийтлэл
/
7 сарын өмнө
“Багануур” ХК 2021 оны 09-р сард 3795 вагон ачих төлөвлөгөөтэй, хоногт 162 вагоны дундаж ачилттай ажиллаж байна.
 
10 дугаар сард ДЦС-с ирүүлсэн захиалгуудыг нэгтгээд хоногт 189 вагон нүүрс ачихаар төлөвлөж УБТЗ-д захиалгаа өгсөн.
 
Уурхай өнөөдрийн байдлаар нийт 344.7 мян.тн авахад бэлэн нүүрсний нөөцтэй. 10-р сард 350.0-400.0 мян.тн. нүүрс нээхээр төлөвлөн ажиллаж байна.
 
Багануур ХК-ийн нүүрсний нийт борлуулалтын 95 хувь нь төмөр замаар дамждаг. 2021 оны эхний 9 сарын байдлаар тээвэрлэгч болон хэрэглэгчдээс нүүрсний чанар болон борлуулалтын үйл ажиллагаанд гомдол санал гаргалгүй ажиллалаа.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.